Багш нар ажил хаялтынхаа хариуцлагыг өөрсдөө хүлээнэ

Өнөөдрөөс эхэлж буй хугацаагүй ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохыг МБШУҮЭ-ээс мэдээлсэн.

Ажил хаялт нь хууль бус бөгөөд түүнээс үүдэх хохирлыг зохион байгуулагч тал хариуцахыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сануулан,  төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудын захирлуудад харилцан ойлголцлын албан бичиг хүргүүлсэн байна.

Багш нарын хугацаагүй ажил хаялт эцэг, эхчүүдэд дарамт болж эхэллээ. Цалингаа инфляцтай уялдуулахыг шаардаж, ажил хаяж буй боловсрол, шинжлэх ухааны салбарынхны тэмцэл олон гэр бүлийн тулгамдсан асуудал болж, өрхийн эдийн засагт нь сөргөөр нөлөөлсөн үйлдэл болж байна. 

сэтгэгдэл үлдээх