Бөхийн холбооны “Их-Эе” чуулбал...

ЗОХИОН БҮТЭЭГЧ, БӨХ СУДЛААЧ ДАНЗАНГИЙН ГАНБОЛД

 

  • Үндэсний Бөхийн барилдааны хувь заяанд..............
  • Ямар өөрчлөлт гарч шинэчлэгдэж болох вэ?........

 

  1. Оноогүй- Оноолтыг засаж залруулах санал..............

Дөрөвийн давааны ам авалтыг өөрчилж туршсанаар нэг хоёрын даваа шиг( анхан шатны суурь) оноолтыг давтаж тулгалт болгосноорбөхчүүдийн найрааг цэгцэлж (эмхэрсэн үү?) амжсан уу? Өвөг дээдсийнхээ уламжлан үлдээсэн түүхэн соёлыг (доош хийн) (сандайчин) гутаан доромжилж оноолтоор шийтгэж гарган дан, хөлийн цэц, барилдааны талбайн шүүхчидийн эрх мэдэлд шилжүүлснээр ширээний араас найрааг хавтгайруулснаар дөнөнчин, найраачин ихэрлээд нэг наадам, хоёр төрлийн алдаа гаргасныг бөхийн мэргэжилтэн олон түмэн минь юу гэж ойлгож дүгнэж болох вэ? Эдний уламжлал дэг жаяг алдагдуулсныг эргэн харах, үндэсний бөхийн ёс заншил, цолгүй цолтой хамаагүй эрэмбэлж бөхчүүдийн оноосон оноолтыг ялыг боловсронгуй болгох. Эмхэлж цэгцэлж дөрвийн давааны тулаант оноолтыг шийдвэрлэн боловсруулахдаа гарын даа ам авах цолтой бөхчүүдийн хоёр талын байр суурийн зэрэг оролцоо чухал болсныг бодолцон хязгаарлалттай амлах (мөн хязгаарлалттай сугалах) дэлхийн аварга шалгаруулах бөхийн барилдааны жишигийг бодолцох мөн оноолтын тулгалтыг эрэмбээр нь хязгаарлалттай амалах нь. Үнэдэсний уламжлалтай нийцүүлэх шаардлага гарч ирснийг эргэн харахыг учирлан хүсье. Цэцдийн зөвлөл, бөхийн холбооны хурал, удирдлагын найрааг цэгцлэсэн, арга хэмжээ авсан оноолтын шийдвэрийг хаагуур нь хоёр төрлийн алдаа давхацан гарсаныг бодолцлн тэр том хянатыг тойрч хараагүй байлгүй гэж боддог юм. Болдог юм болдогоороо болсныг үнэн бодит байдлыг ард түмэн мартаагүйг сонордуулж байна. Анхан ...шатны суурь оноолт түлгалтыг давтаж шийтгэсэн шийдвэрийг боловсронгуй болгохыг уриалж байна. Монгол үнэдсний бөхийн ам авалт нь дэлхийн тулааны спортын төрөлд оноолтын ялгаа нь үнэхээр өвөрмөц, алдилтгах чанаргүй бие даасан нууцлаг өвөрмөц соёл хэн ч мартахгүй нь тодорхой. Цэргийн тулааны урлагаас үүсэлтэй дэлхийн хуурай газрын эхэнхийг эзэлж эзэнт гүнийг тогтоосон бахархалтай түүхийн уламжлалаас 2 талын халз тулаанаас эхний 1-2-ын зэрэг хүмүүсийг алж, алагдсан ээлжилсэн бие хамгаалах зэвсэг орлосон байдлаас 3 дахь үедээ сийр ч (өрсөлдөх) алалдах дайснаа сонгон тулалддагаас ам авах эх үүсвэр үүссэн байж болох юм. Бодит байдлаас мөн үнэн бодит арга үүсдэг нь тодорхой.

  1. Гарьд, харцага цолтны нэмэгдлийг эргэж харах судалж үзэх үндэслэлтэй.

Даншиг наадамд олон бөх барилдсан жилийн 4 давсан бөхөд харцага цол олгодог байсан түүхийг мөн саяхан хүүхдийн барилдаанд түрүүлсэн бөхөд харцага цол олгодог байсныг санах, улсын баяр наадмын дунд шөвөгт хүрсэн бөхөд чимэгтэй начин цол хүртээж байсныг монголчууд мартаагүй шүү дээ. Орчин үеийн бөхийн холбооноос санаачилсан хэмээх харцага цол дэвшигдэн олгосон нь хачирхалтай сонирхолтой зүйлийн учрыг хөндөн судалж шинжилж сонирхоход хээрийн, гэрийн тэжээвэр амьтан араатан шувуудын нэр цол, хочыг хүний ертөнцөөс дээгүүр тавьж, малгай толгой, тэргүүн дээрээ тавьж шүтэх нь зохицохгүй хоцронгуй бүдүүлэг болхи, харанхуй байдлыг сэргээж байна. Уул нь саяхан мөрдөж байсан Өсөх идэр начин чимэгийг сэргээх эсвэл нэгэнт өгөөд харлуулчихсан цолыг Харцага начин болгож засруулахыг санал болгож байна. Үзүүрт хүрсэн бөхийг чимэгтэй заан цол, томоохон ой эсвэл бөх барилдсан наадын сайн бөх хаясаныг баталгаажуулан арсланд өргөмжилдөг уламжлалыг үндэслэн Гарьд заан чимэг хүртээж залруулах санал байна. Мөн ер нь Хан гарьд, Харцага шонхорын дэвэлтээр дэвж гэж аман зохиол хэллэгт хэрэглэж байсан болохоос бөхийн цолны түүхэнд огто хэрэглэж байгаагүй гэдгийг бөхийн мэргэжилтэн (хорхойтон)ард олонд баттай мэдээллэх нь зөх байх. Арга билэгийн ухаанаар 4 мөчиндөө бяртай, хурдтайг бодолцон 4 хүчтэнийг хүндэтгэн төлөөлж хувирч өөрчлөгдөн солигддог 4 улиралтай ертөнцийн хүчийг зан авир 4 шинж рөхтэй, 4 аргын тоололт энгийн ухаантай (дэлхийн) шинжлэх ухааны 4 зүг найман зовхистой байдаг зэрэг уламжлалт үндэслэлийг бодолцон (харгалзан) 4 цолыг мөн 8 зовхисыг санан чимэг хийж өгсөн. Бөхийн өргөө хойд, урьд талын орох гарах хаалган дээр чимсэн, 4 хүчтэнээр лого, эмбелемь, билэгдлээн төрйн сүлд, соёмбо шиг утга агуулгыг шингээсэн арга, билэгийн ухааны уламжлалыг бодолцон шөвөгийн 4 бөхийн алт, мөнгө, хос хүрэл медалиар шагнаж урамшуулан монголын өв соёлыг дэлхийн жишигт хэрэглэдэг шүү дээ. Тэглэл бөхийн өргөө (ордон) урд хаалганы 4 хүчтэнээ хуулаад (устгачихсан) алга болгочихсон. Хойд талын хаалганы 4 хүчтэнээн том дүнзээр хийж хаагаад 6 хүчтэй болгох гээд гацчихсан. Өв уламжлалт соёлоо хайхрахгүй байгааг үзэгч олон түмэн минь анхаарч бодолцохыг хичээгээрэй. Монголчуудаа захих миний өчүүхэн санааг хүлээж авахыг хүсье. Начин цол хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан гэвэл утга санаа нь зав болно. Тэгтэл амьгүй харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанзарладаг нь утга санаа (агуулга) бэлэгдэл нь зохицохгүй хүчээр хэрэглэхдээ засдаггүй утга нь сонин байдаг.

  1. Бөхийн эрэмбийг зөв тогтоох

Малчин нүүдэлчин удмын эсгий туургатан Монголчуудын жилдээ нэг наадаж сайн дураар нэгдэж төрийн хэмжээнд давхар төрүүлсэн бөхийн бяр хурд самбаа зоригийг үнэлэн цол , чимэг өгдөг уламжлалт түүх соёлыг хөгжүүлэн баяжуулж явдаг ард түмэн билээ. Энэ наадамд өөрсдөө хувийн зардлаар унаа малтай ирж төлбөргүй хэд хоногоор асар майханаа байрьж наадчихаар тардаг. Одоо үед суурийн соёл иргэншилд төв цэнгэлдэхэд үнэ төлж, заал танхим, ордон, өргөөнд бөхөө барилдуулж өвөл зунгүй наадаж болох үндэслэлтэй болсон. Үүнийг дагаад заал танхимын барилдаанд эрэмбэ тогтоох асуудлууд гарч байна. Гурван жилийн дараа ямар бөх дээгүүр барилдсаныг лав мартах нь тодорхой. Тэгэхлээр баараггүй цол чимэг олгодог наадам, аварга шалгаруулах тэмцээнээр эрэмбэлэн тогтоох үндэслэлтэй.

 

Аливаа цол, чимэгийг гурван удаа хангасан бөхөд дараа шатны цол чимэгийг нөхөж олгох үндэстэй.

1, Бага шөвөгт Начин цолыг гурван удаа хангасан бөхөд “Харцага начин” чимэг олгох

2, Дунд шөвөгт Харцага цолыг гурван удаа хангасан бөхөд “Заан” цол олгох

3, Их шөвөгт Заан цолыг гурван удаа хангасан бол “Гарьд Заан” гэдэг чимэг олгох

4, Үзүүрт Заан цолтой буюу одоогийн Гарьд цолтой бөх гурван удаа хангасан бол “Арслан” цолыг олгох

Өөрөөр хэлбэр үзүүрт гурван удаа хүрсэн бөхөд “Арслан” цол, мөн тэмдэглэлт ойн баярт олон бөх барилдсан жилд үзүүрт хүрсэн бөхөд “Арсан” цол олгох уламжлалыг бодолцох.

5, Даншиг наадамд дөрөв буюу их шөвөгт үлдсэн бөхөд “Заан” цол, үзүүрт үлдсэн бөхөд “Гарьд” цол хүртсэн бөхөд буюу сайн барилдсан бөхөд “Арслан” цол өргөмжилж хүртээж байсныг санах хэрэгтэй.

Чимэгнүүд нь гурваас хэтрэхгүй олон бус байхыг эрхэмлэх, эмх цэгцтэй замбараатайгаар өв соёлыг хадгалах хэрэгтэй болжээ.

Бага дунд их шөвөгт үзүүр түрүүний чимэгүүд нь тус тусдаа нэр тодорхой байхыг эрхэмлэж цол чимэгийн нэрийг цэгцлэн товчхон хялбаршуулж төвөг үгүй шийдэлийг уриалж байна.

Цэцдийн зөвлөлийг шинэчлэх

Бөхийн хөгжлийг оюун ухаанаараа шийдвэрлэж болохгүй. Олонх багаар батласан дүрмийн саналын дагуу шийдвэрлэдэг байх, хувийн болон бүлэглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаагаар удирдаж тэргүүлэхгүй байхыг санал болгож байна.

Бөхчүүдийн зөвлөл:

1, Аваргуудын зөлвөл: Арслангууддтай хамтарч болох үндэслэлтэй.

2, Заануудын зөвлөл: Чимэгтэй заан одоогийн гарьдуудтай хамтарч болох.

3, Начингуудын зөвлөл: Чимэгтэй начин одоогийн Харцагуудтай хамтрах.

4, Сонирхогч судлаач, багш дасгалжуулагчдын зөвлөл

5, Эрдэмтэн магистар, гавьяат мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах үндэстэй.

Зөвлөлүүд нь удирдах мэргэжилтний нэрийг дэвшүүлнэ. Мэргэжлийн төрөлжсөн багийг бүрдүүлж хянана. Зөвлөлүүд өөрсдийн шат эрэмбэндээн багтсан хүмүүсийн бүх асуудлыг шийдвэрлэдэг үндэслэлийг бүрдүүлнэ. Их- Эе хурлын чуулганыг 4 жилд нэг удаа хуралдуулах, чуулганаар баталсан ажил үйлээ сайн хийж хэрэгжүүлэлтийг бүтээж байвал гишүүдийн саналаар улиран сонгогддог байх бөгөөд хугацаа нь 8 жилээс хэтрэхгүй байх дүрэм журмыг болосвруулж хэлэлцэх шаардлагатай. Хэвлэл мэдээлэл нээлттэй хаалтын гэрээгүй ардчилсан тогтолцооны зарчмыг баримталсан удирдлагыг дэмжих хуучинсаг, бүлгэмсэг байдлыг түргэн халж шахааны бөхийн бүдүүлэг байдлыг устгаж уламжлалт үндэсний бөхийн барилдааныг сэргээх, зэрлэг бүдүүлэг Калидар шиг бөгөөд устаж үгүй болох гэж байгаа үндэсний бөхийг одоо энэ чигээр нь орхи, хая гэж хэлдэг хүн тааралддаг. Би даанч энэ уламжлалт бөхийн спортыг сэтгэл зүрх маань орхиж тэвчихгүй, зөв байдлыг олж сэргээвэл олон улсын бөхийн төрөлд багтан орж бүрэн эрхэт тусгаар улсын үндэсний өв соёлыг авч үлдэх байх гэж горьдож бичиж үлдээхийг хичээв.

Үндэсний бөхийн гарын даа, хөлийн цэц, засуул, шүүгчдийн ёс зүйг өндөрт сахиулж эрхэм болгох зорилтууд:

  1. Үндэсний бөхийн барилдааны талбайд нэвтрүүлэгч, тайлбарлагч, гарын даа, хөлийн цэц, засуулууд, шүүгчдийн ёс зүйл бол шударга үнэнч барилдуулж, (талцахгүй) тэмцээнийг эмх цэгцтэй, замбараатай үйлчилгээний соёлыг нэвтрүүлэхийг эрхэм болгох.
  2. Бөхийн багш, клүб, дэвжээний дасгалжуулагч хүн засуул, гарын даа, хөлийн цэц хүмүүс шүүгч хийх, талбайд барилдах тэмцээний шүүх үйл ажиллагаанд оролцохыг цээрлэвэл зохилтой. Өөрөөр хэлбэл дэлхийн тулааны аварга шалгаруулах тэмцээнд бөхийн багш дасгалжуулагчын алжил эрхэлж хийдэг хүн шүүгчийн ажил гүйцэтгэхийг шууд хориглодог. Үүнийг үндэсний бөхийн барилдаанд хэвшүүлж хэрэгжүүлэхийг уриалдаг болхи байдлыг засаж заларуулах нь чухал. Практик амьдрал дээр багш дасгалжуулагч хүмүүсийг дэлхийн бөхийн тулааны спортын тамирчинтай холихгүй, шүүгч нарыг тусад нь хянагчын багийг бүрдүүлж гүйцэтгүүлдэг. Монголчууд шиг бөхчүүд нь шүүгч нартайгаа холилдохгүй тусад нь баг болгодог нь үнэхээр учиртай.
  3. Шүүгчид нь өрсөлдөгч бөхчүүдийн биед хүрч тулах, түших гэсэн асуудал огт байдаггүйг анхаарч хэрэгжүүлэх нь чухал санагддаг.
  4. Будлиан гарахар барилдаж буй бөхчүүд нь хүлээцтэй тэвчээртэй хандан үзэгчдийг хүндлэх мөн элдэв үг яриаг хэлэхийг цээрлэх, энэ аймаг тэр сумынх гэж нутагархан талцахгүй байхыг эрхэм болгох, маргалдах, заргалдах, уурлах, зохисгүй үйл үзүүлэх, хэрүүл тэмцэл гарахыг шууд цээрлэвэл зохилтой.
  5. Барилдах бөх, тамирчин хүн хүсэлт гаргахдаа өөрийн өрсөлдөгчийн гар хөл, биеийн байршлын аль нэг нь түрүүлж унасныг товч тодорхой хүсэлт гаргаж саналаан дурьдаж болох үндэслэлтэй.
  6. Засуул шүүгчид нь өөрөө дэмжсэн(тамирчин) бөхөө өрсөлдөх бөхийн биед хүрч тулж түших хэлбэрээр хамжиж хаялцдаг хэлбэр ажиглагддаг. Үүний гол шалтгаан нь багш дасглажуулагч хүнээр засуул, шүүгч хийлгэснээр ийм алдаа гардгийг санах нь чухал байна. Нас биед хүрээгүй хүүхдийг барилдуулах нь шинжлэх ухааны үндэсээр нь авч үзэхэд төдийлөн дэмжээд байх зүйл биш гэдэг нь тодорхой.

Бөхийн өргөө гэдэг нэрийг солих үндэслэл

“Бөхийн өргөө”нэрийн талаар

        Бөхийн өргөө нь бөх барилдуулахаас гадна олон нийтийн урлаг уран сайхны тоглолтын 2500 хүний суудалтай хагас бүтэн сайн өдөр(амралтын), ойн баярын дуу хуурын тоглолт явуулж ард түмэндээ сэтгэлийн таашаал авах боломж олгодог. Хотын төвийн (А зэрэглэлийн) байрлалтай газар үзвэр үйлчилгээ үзэж өргөөгөө мялаадаг юм. Бөхийн өргөө нь ашиглалтанд орсон өдрөөсөө бизнесийн үзвэр үйлчилгээ явуулж, биеэ дааж, өөрийнхөө болон улсын сан хөмрөгт ашигтай байх нь хэн ч бодсон дамжиггүй нь тодорхой. Бөхийн өргөө баригдаж ашиглалтанд орсон түүхийг сөхөхөд анх холбоо байгуулсан нөхдүүд ард түмнээс хандив нэрээр мөнгө төгрөг журамлаж зургаан зуун сая төгрөг босгож санхүүгийн боловсон луувир хийж олон нийтийн хөрөнгөөр босгож төрийн санхүүжилтээр найман зуун сая төгрөг гаргуулж нийт 1 тэрбум 400 сая төгрөгийн өртөгтэй олон нийтийн хандиваар бүтсэн Монголын 3 дахь барилга болсон түүхтэй. Гэтэл хуулийн цоорхой ая эвийг нь ашиглан хоёр нийгмийн зааг дээр ард түмний нийгмийн шилжилтийн хүнд үед аугаа их оюуны хөрөнгө оруулалт хийсэн суутан гэж соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг том цолыг төрийн шагнал олгодог байгууллагыг хуурч мэхэлж 50 шинэ сайн зүйл хийсэн гэж цол хүртчихээд бас 10%, 20%, 30% хувьчилж эзэмших эрх авахыг санал болгож байсныг бодолцон үеийн үед бөхийн өргөөг хувийн хэвшилд хувьчлахгүй. Улсын сан хөмрөгт орлого нь ордог шилэн дансны аргаар бөхчүүдийн бай, шан, шагналыг мөнгөний картаар олгох, мөн ахмад аваргын түрүү бөхийн байны шагналыг нээлттэй дансаар олгох, өгөх, (өгөхгүй гэвэл шахааны бизнес хийж тавагны идээ, боов боорцог, хайрцаглаж өгөх гэх мэт)-ийг хориглох эсвэл хүчингүй болгох. Аваргууд өмнө ийм хүсэлт гаргаж байгаагүй юм. Өгсөн, хийсэн дүр эсгэж хуурч байсныг засаж залруулж мөн янз бүрийн шатны бөхчүүдэд ивээх, халамж нэрээр мөнгө, гэр, эд материал шахахыг болиулж монгол төгрөгөөр картын дансаар шагналыг олгодог байх. Бөхийн өргөө(ордон)нь ард түмэн, улсын хөрөнгө мөн учраас санхүүгийн шинэ эргэлтийн бодлогыг цаг үедээ тохируулж эзэмшин хэрэглэхийг уриалж байна. Үндэсний бөхийн барилдаанаас гадна соёл урлаг, дуу хуур, өв соёлын тогтолт явуулж ард түмэндээ үйлчилгээ цэнгээн явуулдаг учраас “үзвэр үйлчилгээ, олон нийтийн өргөө” болгож нэрийг нь солих шаардлага гарч ирснийг олон түмэндээ сонордуулья. Мөн аймаг сумдыг өв соёл, олон нийтийн бэсрэгхэн  өргөө ордонтой болгох. Миний бие Монгол улсын оюуны өмчийн ашигтай загвар, 4 улиралын гэр сууц шинэ бүтээлийн патентийн эрхтэйг үндэслэн төсөв нь батлагдвал хөдөөд өөрчлөлт хийх бодолтой байдаг. Уламжлалт гэр сууцын овор хэмжээг тохируулан барих саналыг эрхэм болгож байна. Өөрөөр хэлбэл аймаг мөн суманд өв соёлын ордон монгол төрхтэй гэрэн хэлбэрийн барилга барина гэсэн санаа юм. Бөхийн холбоо бөхийн өргөөг барих ашиглах талаар анх хэвлэл мэдээлэлд хэн хэн хандаж байсан бэ гэвэл сэтгүүлч Төвдөнням Спортын мэдээ сонины эрхлэгч байхдаа бичиж байсан санааг хагас дутуу ойлгон оюуныг хулгайлж сандайчсан тэргүүн нар юм. Монголчуудыг баруун зүүн аймаг гэж хувааж байгаа тэргүүнүүд өөрсдөө баруун таван аймгийн хүмүүс байж Увсын Баянмөнхийн талынханд холбоог авах гээд байна бид өгөхгүй гээд байдаг ямар учиртай удирдлага вэ? Бид хурлаа 2017оны 02 сарын 27нд хийнэ гэж зурагтаар Нямдорж тэргүүн мэдээлж байсан ч харамсалтай нь Цагаан сарын шинийн нэгний өдөр байлаа. Ингээд баярын улмаас хойшилсон тул хуралаа хэдийд хийх вэ гэсэн хүлээлт үүссэн.

Шахааны барьцнаас үүссэн сөрөг нөлөө, гажуудлыг засах гарцууд

Тулааны бөхийн спорт мөн хүний амь, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан байх учиртай. Бөхийн өргөө ашиглалтанд орсон өдөрөөс өнөөдрийг хүртэл бөхөө барилдуулсаар байгааг захын иргэд мэднэ. Өргөөний барилдах талбай нь бетоноор цутгагдсан тэгээд нягтралтай пракетан шалан дээр хивс дэвсэж барилдуулдаг. Спортын төв ордны барилдах талбай нь 60:80см харьцаатай ховилтой үйлдвэрийн банзан шалан дээр дээр нь хивс дэвсэн барилддаг байсан нь одоогийн бөхийн өргөөний шалтай харьцуулахад илүү зөөлөн доргионгүй байсан мэт санагдана.  Миний бодлоор бол бөхийн өргөөний барилдах талбайн хивсний доор дамар заадлаар угсардаг 2 см резин жиирэг дэвсэж өгвөл нэгт зардал мөнгө бага орохоос гадна хоёрт хамаагүй зөөлөн болно гэж үздэг. Энэ талаар ярихаар чамд ямар хамаатай юм, хэн үхчихээд байгаа юм гэж утсаар загнадаг.

Монгол үндэсний бөх нь чөлөөт хөдөлгөөний уналтаар аюулгүй байдал нь хангагддаг уламжлалтай. Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөгөөний хурлаар нойр хоолоо хасан маргалдан хэлэлцэж удирдлагуудын шийдсэн монгол эр хүнийг эсэргүүцэл өрсөлдөөнгүйгээр тэвэрч шидэж хаядаг( шахааны) хэмээх манжын төрийн үеийн 9 эрүү шүүлтийн 10 дахь дүргийг нь санаачилж альч бөхийн барилдаанд адилтгах журамгүй, нөхцөлгүй бөхийн түүх уламжлалд огт хэрэглэж байгаагүй барьцыг зохиож сэтгэлзүйн маш дарамтаар барилдуулах болсон нь үнэхээр бодит байдалд эмгэнэл болсон. Энэ бол маш их харуусмаар мөн маш их сөрөг зүйлийг бий болгосон. Зөв гэж үзвэл барилдаан мэдэхгүй, аль ч шатны барилдааны оноолт аманд гарч үзээгүй нөхөр бөхийн хамаатантай суусан эсвэл бөхийн ах дүү нар төөрөлдсөн зүйлийг гаргаж хэвшүүлсэн. Тэгэхлээр шахааны барилдааныг зөв гэж батлах, нотлох шаардлагатайг тодруулахын тулд олон түмний нүдэн дээр өөрсдийг нь хаяж үзэж туршуулахыг уриалж байна. Олон аав ээжийн хүүхдүүдийг аажмаар бие мах бодь болон оюун санааны генийн өөрчлөлт ёс зүйн сөрөг нөлөөнд орж буйг мэддэггүй хүмүүс удаан барилдлаа гэж түргэсгэхийн тулд баруун зүүн талаас нь солибон ээлжлэн золгуулах, дөрвөлжин барьцнаас шуудагнаас татаж барилдуулах нь сохор хүнд дэмжин тусалж, халамжилж байгаа ч юм шиг, мэдрэмжгүй гэж бөхчүүдийг басамжлан доромжилж байгаа ч юм шиг эсвэр арга чаргаан барсан хэлбэр, уул нь бөхчүүд өөрсдөө санаачилж тактик, мэхээ гарган уралдуулах үндэстэй, сурцтай, сайн тал, солгой сурцгүй муу талыг сонгон шооны нүхээр шодох нь шашны мэргэ төлгийн арга барилыг хэрэглээд байгаа ч юм шиг, уламжлалаар шагай хаяж бэрх босгон сорьж болох. Гэтэл дэлхийн бөхийн барилдаанд тамирчны тал болон оноо тэнцсэнийг шийдвэрлэхдээ жингээс хамаарч жишээлбэл бага жинтэй бөхөд оноог юмуу ашигтай барьцыг өгдөг. Мөн хар уутнаас нарийн урт даавууг хоёр өнгөнөөс сугалдаг. Бас том дугараг хоёр талдаа өөр өөр өнгөтэй бэлдэцийг дээш шидэж шийдвэрлэдэг. Энэ нь шахааны барьцыг хамгаалахын тулд алд биеэ золиослон жин масс нэмэн, эрүүл ахуйн стандарт зөрчин, сэтгэлзүй болоод оюун санааны  дарамт шахалтанд орох шаардлагагүй болох юм. Стандартаас хэтэрсэн жин масс нэмж, эрүүл биеэ хорлон, амь насаа богиносгон ганц давахын тулд амар хялбар арга гэж, хурдан баяжих гэж шунах.

Гарц гаргалгаа

        Уламжлалт түүхэнд хэрэглэж ашиглаж байсан 5 төрлийн барьцыг сонгож чирч татаж, тойрч, халж, сэлж барьцаан дамжуулан шилжүүлэн маш хурдтай, түргэн шуурхай барилдааны арга техникийг хэрэгжүүлэх,

Барьц өгдөггүй зодог шуудагнаас хурдан барилдаан гарахгүй учир мэдрэл дагасан хүзүүний ар тал нугасруу чөлөөт бөхийн шилдэх нэрээр нудрах, шаах, мөн хоёр талын мөрний бүлх рүү гараа хагас зангидан нудрах, шаах болсон. Мөн хулхируу чих алгадах, бас нүд хаах нь багассан нь одоо үед барилдаж буй бөхчүүдээс зарим талаар ёс зүй сайтай тал харагддаг нь бахархалтай. Уламжлалд хэрэглэж байсан далбаа шуудагны эсгүүрийг өөрчилж бөхчүүд баригддаггүй өмсгөлийг энэ цаг үеэс хэрэглэснээр шахааны барьцаар шийтгүүлсэн төөрөлдсөн байдлыг халах, шинэчлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн бөхийн мэргэжилтэн, бөхчүүд анхаарч шинэчлэхийг уриалж байна. Ханцуйн үзүүрийг нарийн утасаар боож уяснаас чирч татах, тойрч хөтлөх хоригдчихлоо. Мөн тохойн үений нугалааснаас барьж хөших, шахаж татах, барьц холдон, хатууран гулгаж чангарснаас барьж болохгүй хоригдсон. Бас мөрний сэнж, саран ухаадастай эсгүүртэй болсоноор халж сэлэх, чирч хөтөлж тойрч дамжин шилжүүлэх аргачлал алдагдсан. Тэгээд суганы арын хонхор сугын барьц тойрч татах, чирч дамжуулан шилжүүлэн дунгуйруулан талах барьцыг доош суулгаж битүүлснээс сэрвүү золгох, хав дөрвөлжин, лав золгооны алинд ч барьц чухал байдаг. Шуудгийн ташаан толгойг өргөн болгож өргөсгөснөөс атгаж хүрэхгүй болохоор доороос нь татаж барихаар дарж тавиулдаг. Дээрээс нь дарж барихаар татаж барьц тавиулах. Иймээс эсгүүр болон ширээсийг шинэчилж стандарт хэмжээг тогтоох. Гэсэн 6 том шалтгаанд өөрчлөлт хийх хэрэгтэй болсон. Шүүдгийг дээр доороос холбож барьж болдог. Мөн мөрний сэнж арын хонхор суганы барьцыг хооронд нь холбон атгаж болдог байсан. Үе үеийн бөхчүүдийн далбаа шуудагны барьцыг сайн ажиглаж судалж алтан дундажыг бодолцон барьцыг барьж болдог эсгүүр ширээсний стандартыг тогтоох хэрэгтэй. Уламжлалд хэрэглэж байгаагүй шахааны барьцыг устгаж баяртай гэж цэг тавиулахыг хойч залуу үедээ уриалж байна.

Мөн бөхийн өмсгөл болох далбаа шуудагны ширээний эгнээ, өргөн гурав дахин өргөссөн ба ширээс хоорондын зай 1,8 мм-ээс 1,2 мм болж аажим аажмаар өөрчлөгдөж багассанаар ширээсний ширэх зай одоо үед 3-5мм болж нягтаршин хатуулга, жиирэг нэмэгдэж, даавуу, берзинт, савхи хийж, техникийн ремин шиг хатуурч барьж болохгүй болтол өөрчлөсөнийг стандарт хэмжээ тогтоон гаргаж  ирэх цаг нь болжээ. Өмсгөлийн далбаа шуудгийг энгийн даалимба, торго, амьсгалдаг материал нь  өөрчлөгдөж нелон, гулгаж баригддаггүй шүхэрийн, химийн ашигладаггүй үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хийдэг болсон нь угааж цэвэрлэхэд амархан, өнгө үзэмж сайтай материалыг ашигладаг болсныг монголчууд сайн мэднэ. Орчин үед яг одоо үндэсний бөхийн барилдааныг хурдан шуурхай болгохын тулд далбаа шуудагны эсгүүргийг стандарт тогтоох, мөн амьгалдаг энгийн материал болговол хөлснөөс биед арьсны алерги үүсэхгүй мөн гулгаж барьж болдоггүй нөхцлийг хална. Мөн өмгөлийн ширээсний хоорондын зайн нягтралыг тогтоох, 9-12 эгнээ өргөн байсныг 3 дахин өргөн болгож эгнүүлж хатуулга жийрэг хийгдсэн, мөн адил стандарт хэмжээ тогтоож ширж оёх, өмсгөлийн заавар эсгүүр стандарт барьж өгдөг дараагийн барьцыг шилжүүлж болдог нөхцлийг бүрдүүлж хойч үедээн сургаж өвлүүлэн үлдээж удаан заваан унтаж барилддаг аргачиллаас салж биедээн төвөггүй хэн авьястай нь авхаалжтай арга техник мэхээ хөгжүүлсэн нь давдаг аргыг яаралтай нэвтрүүлэхийг уриалж байна. Одоогийн бөхийн өмсгөл далбаа шуудаг эсгүүр, оёх ширэх зай, эгнээ, хатуулга жийрэг, стандартын барьц өгдөггүй барьц авч шилжүүлж болдоггүй өмсгөлийн асуудлыг алдарт бүх Сэрээтэр гавьяат хариуцдаг юм билээ. Холбооны нөхдүүдийг төлөөлж өөрийн биеэр олон нийтийн телевизор, мэдээллийн хэрэгсэлээр ярьж буй харагддаг. Чөлөөт бөхийн барилдааны гавьяатыг монголчууд бүгд мэднэ. Үндэсний бөхөд наадамд үзүүр, түрүү, шөвөгийн дөрөвт заан, танхимд дээгүүр барилдаж байгаагүйг хэн ч мэднэ. Өөрөөр хэлбэл Өвгөнхүү багш шиг цагаан сар, зал танхимын барилдаанд түрүүлж барьцыг дамжуулан шилжүүлж, тойрч хөтлөн, уран гоё барилдаан гаргаж өрсөлдөгчөө чирч 360 градус эргүүлж газраас хөндийрүүлэн эргүүлж хаядаг нь урамтай бахархууштай. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл давш буй бөх унаж буй өрсөлдөгч хоёрын аль аль нь ямар гоё унаж бас давж байгаагын нэг том жишээ юм. Ахмад үеийн барьцны гайхамшигаар хурдыг гаргаж байсан жижиг оворгүй биетэй төрсөн ерөнхий Самбуу, дэрэн бор хэмээх Самданжигмэд, гүйдэг хэмээх Даш, ховдын Ванчинхүү, бөмбөрийн дуугаар барилддаг Дамдин гээд өвөг дээдсүүдээ яаж ярьж бичиж барах вэ. Монгол үндэсний бөхийн барилдааны техник арга мэх, тактикт юу тээг саад болоод байна гэвэл шахааны барьцын дүрмийг өөрчлөхийг хүсээд байна. Өнгөрсөн түүх домогт бүсгүй хүнийг барилдуулахгүйн тулд энгэрийг нь задгайлж, хориглосон тухай домог бий. Орчин үед монгол эр хүнийг барилдуулахгүйн тулд барьцгүй болсон өмсгөлийг тэмдэглэн хэлмээр байна.  Үнэн бодит зүйлийг хэлэхээр ичихдээ арай л намайг дарамталж элдэв үйл, зан авир гаргахгүй байх гэдэгт итгэнэ.

 

Үндэсний бөхийн холбооны гайхамшигтай оюуны хөрөнгө оруулалтыг сонирхож судалж, ажиглалт хийсэн нь:

Үндэсний бөхийн барилдааны цол олгодог уламжлалтыг сонирхоход монголын бүх ард түмний спартикад, улсын аварга шалгаруулах тэмцээн, монголын нууц товцоо(Хэнтий аймаг) мөн Өндөр гэгээн Занабазарын 230 жилийн ойн хүчин бөхийн барилдаанд улс, аймаг, сумын гурван шатны цолыг хүртээдэг байсан уламжлалтай. Гэтэл бөхийн холбооноос санаачилсан хэмжээн Монгол бөх Генест 6012 бөх барилдаж хамгийн олон бөх дэлхийд цуурайтаж монголыг доргиосон том барилдаан зохион явуулсан. Үүнд үндэсний бөхийн барилдааны тухай ном товхимол, албом гаргаж хэвлүүлсэн. Үндэсний бөхийн тавын даваанаас эхлэх даваа бүрт цол олгодог нэмэлт заалт гаргаж туршилт хийн өөрчлөх санаачлага гаргасан нь өвөг дээдсийн уламжллан үлдэх өв соёлыг устган доромжилж хэвлэл мэдээллээр улсын заан Санжаадамба 8 давж гарьд 9 давж арслан, 10 давж аварга, 11 давж далай, 12 давж даян 13 дархан аварга цол чимэгийн болзлыг хангасан. Гэтэл бөхийн цол олгох нь байтугай нэмэлт чимэг ч хүртээгүй шүү дээ. Зал, танхимын барилдааныг зохиож хэвшиж дадсан ёс заншлыг дур мэдэн сандайчиж монгол наадмаас давсан ном товхимол альбом гаргаж Монголд урьд нь байгаагүй зан үйлийг  үзүүлсэн нь өв соёлоо басамжисан хэрэг болсон. Үүнийг тэргүүнүүд анхаарах буй за. Өндөр гэгээн Занабазар мэндэлсний 360 жилийн ой тохиосон баяр наадамд цол чимэг олгож, төр засгийн тушаал шийдвэр гаргаж, гурав хонуулаад хүчингүй болгосон байдаг.

Урт гарт хэмээх маамын Лхагва арсланд аварга цол нөхөж олгох нөхцөл бүрдсэнийг харгалзан судлах :

Монголын төр хэлмэгдүүлсэн хэмээн цагаадсан байдаг уул нь улсын наадамд арслан цолтой бөх 1939 онд Б.Түвдэндоржийг хаяж түрүүлсэн боловч маршил Чойбалсан өөрийн биеэр “дахин барилд” гэж шаардага өгөхөд мэлмий чинь харахгүй байна уу? гэж хэлснээс наадмын дараа барин хорисон хэрэг болжээ. Баяр наадамд барилдан түрүүлснээс болж хэрэгтэн болсон учир шалтгааныг судлах, барилдаж түрүүлэхгүй бол ял шийтгэлд орохгүй байсныг харгалзан судалж аварга цолыг сэргээн олгох үндэстэй. Улс орны тусгаар тогтнолд эсэргүү хэрэг тариагүй мөн эсрэг үзэлтэй гэж үзэх шалтгаангүй учраас хойч үедээ үнэн бодит байдлыг  сэргээдэг байх, үлгэрлэлийг үзүүлэх, одоо үед барилдаж түрүүлээгүй бөхөд дархан аварга цолыг олгосон мөн том тэгш ойд түрүүлсэн бас зодог тайлсан Сүхбатад дархан аварга цол олгосон байдлыг шантаачлан барьцан Лхагва арслан агсанд аварга цолыг нөхөж олгох үндэслэлтэйг нотлон олгуулах, ард түмнээс хандив нэрээр мөнгө журамлаж албан газрыг янз бүрийн аргаар шантаажлаж төрөөс санхүүжилт гаргуулж бөхийн өргөө бариулсан нь их боловсон луувир, хуулийн цоорхой, зааг, зайг ашиглаж бөхийн өргөө баригдаж ашиглалтанд орсон түүхтэй. Бөхийн ордон минь поволь, 2давхар заал, дээврийн хэсэг, мөн чимэглэлийн оройг тооцвол сунгаад татаад ердөө л 5 давхар барилгатай тэнцэх хэмжээний байшин бариулсан хүнд гавьяат хүртээсэн. 16 давхар барилга баривал баатар цол магадлалтай. Уул нь монгол улсын төр модон гүүр барисан хүнд баатар цол хүртээж байсан түүхэн үе байсан. Одоо үед бетонон гүүр барьсан ч баатар цол хүртээхгүй ээ. Харин багана тулаасгүй дүүжин гүүр баривал орчин үеийн шаардлагыг хангасан нөхцөлд “Хөдөлмөрийн баатар” цол авах нь тодорхой. Бөхийн ордон бариулахдаа олон түмнээс 600 сая төгрөг журамлан татаж төрийн санхүүжилтээр 800 сая төгрөг, нийт 1тэр бум 400 сая төгрөгөөр Монгол улсын түүхэнд 3 дахь удаагаа олон түмэн ард түмний хөрөнгөөр бариулчихаад түүнээс 10%, 20%, 30%-ийг оюуны хөрөнгө оруулалтаар хувьчилж эзэмших эрх хөөцөлдөөд дэмийрээд байдаг нь ямар учиртайг нь ойлгохгүй юм. Огт хувьчилж болохгүй улсын сан хөмрөгт шилэн дансаар тоглолт, үзвэр үйлчилгээ, мөнгө төгрөг нь хийгддэг байх үндэслэлтэйг бодолцон 2500 хүний үзвэрийн суудалтай хотын төвийн А зэрэглэлийн Өргөөний хагас бүтэн сайн өдөр амралтын соёл урлагийн бизнесийн тоглолтын мөнгө нь яахаараа цахилгаан гэрэл, ус халаалт, цалин, татвар, түрээс нь хүрэлцэхгүй аудитын шалгалт хийхээр ашиггүй болчихов оо? Аудитыг хулхидчихав уу? бас хуувилдчихав уу? гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг экепертийн шалгалт хийхийг уриалж байна. 14 жилийн өмнө МҮБХ-ийн Их-Эе хуралдаж бөхчүүд, мэргэжилтэн, зүтгэлтнүүд нь анх түүхэндээ удирдлага тэргүүнүүдээ унагаж байсан түүх намтартай. Анхан шатны шүүхийн тогтоолоос хойш 40 гаруй зарга марга болж бага, дунд, их (гурван шат) марган, дарга удирдлага нь хууль бус учир тэргүүн удирдлагаа сонгох тогтоол гаргасан. Тэргүүнүүд уначихаад тамга тэмдгээ сефлээд өрөөгөө түгжээд (зугтаасан) бултсан ба Амгаа, Ганболд, Дуламсүрэн нар холбооны тэргүүн нарын буруу зөрүү байдлыг шүүмжлэн тэмцсэн хүмүүст баярласан талархаснаа дэвшүүлмээр санагддаг. Цэл залуугаараа ажлаа хийж байсан (зүтгэлтэн)хэд хэдэн нярав нараас хорвоогийн мөнх усыг үзсэн эмгэнэлтэй харуусмаар ажлаа өгсөн гэх мэт гайхмаар эмгэнэлтэй асуудлуудтай тулгарч тамга тэмдгээ өгөхгүй зууралдаад байгаагийн нууц нь юу вэ? Энэ тэргүүн нар гашуун хар энергитэй мөнгийн олох, шахах, угаах, авгайнхаа дүүгээр санхүүгийнхээ даргаа хийлгэсэн нь шуналтай баян хүний шинж төрх илэрдэг. Энэ гашуун туршлагыг давтахгүй зөв байдлыг олж шинэчлэхийг уриалж, засаж залахыг залуу үедээ уламжлахыг хүсч байна. Хэвлэл мэдээлэл нээлттэй, хаалтын гэрээгүй болгох, Их-Эе хурал 4 жилд чуулах, дахин сонгогдох тохиолдолд 8 жилээс хэтрэхгүй байх дүрэм журам боловсруулах, 4 давааны оноолт тулгалт , уламжлалт дэг жаяг алдагдсан, уламжлалт үндэслэлээр нь хязгаарлалттай амлах эсвэл дэлхийн жишгээр хязгаарлалттай сугалах нөхцөл бүрдсэн байна. Шахааны буюу үхлийн барьцнаас татгалзах, сөрөг ёс зүйн алдаануудыг арилгах, гарьд харцага цол гэх буруу чимгүүдийг олгох, хэрэглээгүй барьц сонгодгоор шийдвэрлэдэг болсон.

Монгол гутал, жанжин малгай, улаан залаа нь уул нь уламжлал байсан зүйл. Энэд Гүрсэдийн Бор улаан залаа сэргээхийг анх санал болгож байсныг бөхийн зүтгэлтэн, мэргэжилтэнүүд нь мартаагүй. Хүмүүсийн санааг хагас дутуу ойлгож хулгайлж, сандайчсан тэргүүн нар юм. Энэ хүн бөхөөс хөгжлийн бэрхшээлтэй болсон боловч үнэхээр уламжлалыг хөгжүүлэх талаар алд биеэ золиослон зүтгэдэг. Гэтэл бөхийн үзэл бодлын зөрөөнөөс цэцдийн зөвлөлөөс гаргасан. Өвгөн хүү дасгалжуулагч, Бор, Цэдвээ, жижиг Санжаа, Дашдорж нэг нэгээр нь жагсаалаас хассан хүмүүс олон бий. Монгол гутал өмсөхийг эрхэм болгодоггүй хүмүүс их байсан ба (пакал гутал) өмсдөг. мөн дэрэн бор, Цоодол арслан (савхин гутал) шевором өмсөж барилддаг байв. Түүхэн зураг нь маш их ба орчин үед фото зургийг нь одоо үеийн байдлаар өөрчилсэн байдаг юм. Бидний үед цэргийн хүмүүс (пакал) хром, цэрэг малгай, шлеп малгай хэрэглэдэг байсан. Мөн улсын цолонд хүрсэн бөх жанжин малгай, монгол гутал, багалж( ногтолж) барилддаг байсан. 1950-1960 он хүртэл голын цэнгэлэдэхэд 32-64 бөх барилддаг байсныг 1000 гаран бөх болсон нь хүн ам хотод суурьшисан нөхцлөөс хамааралтай болохоос тэргүүн нар секц дугуйлан ажиллуулаагүй. Монголын нийгмийн хот суурин газар хүн ам өссөнийг өөрсдөө бүтээн бий болгосон гэдэг нь худал баримт юм. 50 төгрөгний бай 1 сая төгрөг болох нь мөнгөний ханш унасан 20-р тогтоолын эх үүсвэрээс үүссэн. Зах зээлийн тогтолцоотой холбоотой байх нь дамжиггүй. Аймаг сум болгон нутгийнхаа алдартай бөхийн хөшөөг босгон алдаршуулдаг. Холбооныхон өөрсдөө хийж бүтээсэн мэт ханддаг. Энэ бол нутгийн зөвлөл, ах дүү, хамаатан садан нь хөрөнгө оруулж, барималчин хөлслөн урлан бүтээдэг юм. Харин өмсгөл нь барьцгүй, стандарт үгүй спорт монгол бөхөөс өөр дэлхийн спортын төрөлд байдаггүй юм. Өргөөний үүсэж хөгжсөн 26 жилийн 14 жилийг хууль бус сонгууль, 12 жилийг хуулийн дагуу сонгууль хийгээд үүнээс хойш сонгууль хийдэггүй, хийсэн ч булихай, найраа нь хийгээд гараад ирдэг. Тэргүүнүүд нь цэцдийн зөвлөл, бөхийн зүтгэлтэн гэж зохиомол цол олгосон хүмүүс өөрсдөд нь санал болгодог. Бөх үнэгүй үздэг хүмүүс нэг хэсэг олширч бэлтгэгдсэн байдаг. Бөхийн холбооны гишүүдийн Сталиний коммунистуудын дотоод яамны зохион байгуулалтаар зохиосон тул хэзээ ч унахгүй,  бөхийн зүтгэлтэн гэж тэргүүнүүдийн ойр дотны найз нөхөд, бөх мэдэхгүй, бөх бус маш олон хүмүүс байдаг. Оюуны хөрөнгө оруулалт хэмээх агуу их дэмийрэлд орсноо ойлгож мэддэггүй юм. Одооны тэргүүний туслах нь хуучинсаг үзэлтэй, бөхийн хамаатантай суусан, хувийн амбиц маш сайн хөгжүүлсэн доктор, өөрөө аль ч шатны барилдаанд ам байтугай оноолтонд гарч барилдахыг мэдэхгүй нөхөр монгол бөхийн уламжлалыг сандайчилж, хөгжүүлж чадаагүй, олон нийтэд их (юм) зүйл бүтээсэн дүр эсгэж өөрсдийнгээ магтан дөвийлгөж, эхэмсэг дүр эсгэсэн эмэгтэй сэтгүүлчдийг эмзэг хөндсөн зүйлийг асууж сонирхохоор зөрж сөрж тайлбар хийж гүрийсэн, эхэмсэг байдал гаргасан нөхдүүдээс татгалзаж, залуу үеэ дэмжиж шинчлэхийг уриалж байна. Өндөр амжилт гаргаж, цол хэргэмд хүрсэн бөхчүүд хувийн барилдан аргаа бодохоос хөгжүүлэх асуудлыг мэдэхгүй, ойлгохгүй өөр зүйлд анхаарах үе тулгарна. Үүнийг захын бөхийн оноолт, аманд гарч байсан энгийн хүмүүс энэ бөхийн өөрчлөлт нэртэй буруу байдлыг олж харж тэвчиж чадалгүй засах боломжыг олон нийтэд нийтлэхийг хичээв. Миний бие өөрөө барилдаж ноцолдож явсны хувьд бөхийн тухай зохих хэмжээний ойлголттойн хувьд, олон жил бөхийн барилдааны даган сонирхож судалж, ажиглаж явдаг хүний хувьд мөн Монгол үндэснийхээ бөхийнхөө төлөө сэтгэл зүрх зовж шаналж, яаж аятайхан хөгжүүлье гэж бодож явдаг хүний хувьд нэлээд олон санал онолоо бичиж сонин хэвлүүлэн нийтэлсэн бичвэрнүүдээ нэгэн ном болгох зорилго тавин ажиллаж байна. Надтай санал нэгдэх номыг минь ивээн тэтгэж хамтран ажиллах сонирхолтой хүмүүсийг урьж байна. Бидний монголын нэгэн үр сад бөхөд хайртай энгийн эгэл хүмүүсийн нэг юм. Баяралаа та бүхэндээ, тэр тусмаа бөхөд хайртай нийт хүмүүстээ.

Биеийн тамирын байгууллага, спортын их дээд сургууль, ард түмэнтэйгээ ямар ч уялдаа холбоогүй төрийн бус байгууллага бие даан хуулийн цоорхойг ашиглан бөхчүүдийн амиа хичээсэн нэгдмэл байдлыг ашиглан буй хувийн амбицыг шинэчлэх, мөн уламжлалын хоцроогүй шинжлэх ухаанч давуу талыг сэргээн бөхийн мэх техникийг ангилахдаа гараар хийгдэх мэхэнд хариулга багатай хөлөөр хийгдэх мэхэнд хариулга баялаг учир конторт орох хувилбартай. Жишээлбэл дэгээ ороовол ороолгосон хөлөөрөө тулгуур үндсэн хөлийн давхар цохих, тэвэрч шидэх, тохох, тонгорох мэх хийвэл жагталж сүлбэх, мөн гар хөл холбосон барилдаан нь биеийн тэнцвэрийг алдагдуулж, өвөрмөц баялаг барилдаан, мэхийн арга техник ихтэй. Сүүлийн үед барьцтай, барьцгүй барилдахыг ялгаж, хамгаалж, отож, мөргөж шахах, аргацаах(васси) тэнцвэр хадгалалтыг отож удаж, барьцыг дамжуулж шилжүүлэн хүч хурдыг гаргаж барилдах нөхцлийг буй болгосон нь бөхийн мэргэжилтэн (хүрээнийхэн) үндэсний уламжлалт мэхээ захын ямар ч эр хүн мэдэх буй за. Баянмөнх докторын 666-725 гаруй мэхийн альбомыг нэг бүрцлэн задлан судалж, багцалж, хялбаршуулж, товчхон болгож болох юм. Бөхийн орон учраас Дүвчин гавьяатын хөлөө өрсөлдөгч бөхдөө алдаад унахгүй, эсрэгээрээ оноо авч давдаг өвөрмөц барилдаан, биеийн байрлал байршлаа зөв авч мэдэрч амжилтанд хүрсэн арга мэх Якутын бөх Пнигинийн  барьц өгөхгүй, барьцаар хөшиж өөрсөлдөгчөө өөрийн эрхэнд оруулж шүүгч зритлээс өндөр идэвхи санаачлага авч цөөхөн мэхийг алдаагүй маш цэвэрхэн дархан хийдэг барьцын барилдааныг бахархан бичиж болох байна. Ойдов аваргын жижиг шилжилтийн барьцнаас маш том (тэнцвэрийн) алдаа гаргуулж, тэвдүүлж, уран цэвэрхэн биедээ төвөггүй, хурц барилддаг арга техник, Багахүү начингийн дэгээ ороож хутгах, хөлөө шидэх, гуядах, энгийн өвөрмөц хурц барилдааныг алийг тэр гэх вэ. Жудо бөхийн хөмрөх, тохох, тонгороход хариу мэх сөрж тэвэрч шидэх мэхнээс гадна үндэсний бөхийн дүрмээр барилдуулвал жагтлах сүлбэх, дан давхар хамах, орох, хөл авах, суулих, олон мэх хариултын котортой байж болох юм. Гэтэл жудогийн дүрмэнд ор тас тусгагдаагүй хориотой тул өрөөсгөл барилдаан дэлхий, олимпын наадмын программд орчихсон учираас том тэмцээн гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Дүрмээ өөрчлөхгүй баримтлан мөрддөг. Бөх, бөхийн хүрээнийхний мэдлэг, онол, боловсрол, ажил мэргэжилд санхүү эдийн засгийн эргэн төлөх боловч мөнгөний туслалцааг олгох нөхцлийг бүрдүүлбэл ёс зүйд шинжлэх ухаанч байдлыг чухал алхам гэж санадаг. Бөхийн холбоог олон жил урт удаан настай уршиг дагуулсан, хэл амтай, амь бөхтэй хуулийн дагуу 12 жил хууль бус 14 жил нийт 26 жил гурван шатны шүүх 40 гаруй зарга мэдүүлгийн шийдвэрийг, тэргүүнээр сонго гэсэн шүүхийн шийдвэрийг иргэн хүн л юм бол биелүүлэх үүрэгтэй мэт санагддаг. Удирдах тэргүүнийг хамгаалж яваа нууцлаг, ил, далд ая эвийн олж өнөөдрийг хүртэл алдарт бөх, гавьяат, дархан аварга, дархан аварга, хурандаа Бат-Эрдэнэ өөрөө маш том нэр хүнд амбицаар монгол бөхийн өв соёл, дэг жаяг, уламжлалыг сандайчилж байгаа хүмүүстэй нэгдэн нэг баг болж устгаж байгаагаа мэддэггүй гүндүүгүй монгол хүний дүрийг эсгэдэг, бөхийн хөгжилд том тээг саад болж байгаа хүн. Цаашлаад монгол улсын их хурал, сайд, бүр ерөнхийлөгч болоод авч явахад сэтгэлийн тэнхээ оюунлаг бодол нь хүрэлцэх үү гэдэгт маш их эргэлзээтэй юм. Тэгэхлээр Бат-Эрдэнэ хэн билээ? Эргэн саная. Бөх болсноор нутгийн бүсгүйгээ орхиж бөхийн элитээс авгайтай болсон нь анхны амьдралын том алхам юм. Өмч хувьчлалаар өндөр хаан хотын гурилын үйлдвэрийг хувьчилж хятад руу төмрийг нь тушааж мөнгө болгож халаасласан. Олон

сэтгэгдэл үлдээх