Ж.МӨНХБАТ уу Ц.НЯМДОРЖ уу

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, дотоод асуудал хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар авалцжээ.

Болсон үйл явдлын талаар тодруулбал, бүлгийн хуралдаанаар эхлээд өнгөрсөн баасан гаригт чуулган, Төсвийн байнгын хорооны хуралдаанд ирц бүрдүүлээгүй гишүүдтэй холбоотой асуудал хөнджээ. Энэ үеэр зарим гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад хандаж “Сүүлийн үед бүлэг ч хуралдаж чадахаа болилоо. 10.00 цагт зарласан хурал 11.00 цагт арай гэж эхэлдэг жишиг тогтлоо. Бүлэг 65 гишүүнтэй боловч бүлгийн хуралд бүгдээрээ оролцдоггүй. Засгийн газраас оруулж ирж байгаа төслийг бүлгээр хэлэлцүүлэх болоход Ерөнхий сайд манлайлаад оролцох ёстой ч мөн ирдэггүй” гээд хаа, хаанаа асуудал байна гэж ярьжээ. Гишүүдийн нэлээд нь энэ асуудлыг дэмжсэн байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санал хэлэх үеэрээ “Монгол Улсын 2018 оны төсвийн  төслийн гурав дахь хэлэлцүүлэг Төсвийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгдээгүй байхад Ерөнхий сайд “Төсөв батлагдсаны хүлээн авалт хийнэ” гээд баасан гаригт гишүүддээ зар явуулах нь зөв юм уу. Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой болохоос биш арваннэгдүгээр сарын 13-нд багтаан батлах ёстой” гэж заагаагүй. Хүчээр түрж төсөв батлуулна гэж байхгүй шүү” гэжээ.

Бүлгийн хуралдаанд оройхон заларсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ж.Мөнхбат аа, чи гомдол чинь яасан тайлагддаггүй юм. Ирцээр бойкот хийж, хурал уяж ажил хийлгэдэггүй энэ зарчимгүй зан чинь дэндэж байна. Эв нэгдэл хамгаас чухал байхад Засгийн газрын гишүүн бүртэй шахам сөргөлдөж байна” гэжээ. Хариуд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандаж үг хэлж байхад Ерөнхий сайд өөрөө намайг доромжилсон шүү. Та нар ямар эв нэгдэл, зарчим ярих гээд байгаа юм. Нам доторх эв түнжинг хагалсан хүмүүс та нар биз дээ. Дүрэмгүй тоглолтыг өөрсдөө эхлүүлчихээд одоо хэнээс юу шаардаад байгаа юм” гэх үг хэлж, эцэстээ хуралдааныг  өндөрлүүлсэн байна.

сэтгэгдэл үлдээх

zochin

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Munkhbat bol mungu, alban tushaaliin tuluu uheh ni l dee zaluu khunb baij araichd ee

зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Их хурлын гишүүн ажлаа хийхгүй тохиолдолд эргүүлэн татдаг болмоор юм.

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

medlegtei hvn chanartai zaluus ahmad olon hvmvvcee martaad mungig avaad uud tatsan hvmvvc ni duugaralgvi yahav namin darga nar munguur hvmvvc ner devshvvldeg bsani burui

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Мөнхбат ийн хэлсэн Төсөв батлагдсаны найр хийдэг хүлээн авалтанд урисан бол Хүүкүүкийн л буруу шд. Нөгөө ярисан хэлсэндээ байхгүй яасан цамаан болцийн .

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Энэ Мөнхбат бүүр үхлээ.Тэр албан тушаал нь тийм их нэр төр байсан юм байх даа.Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэж үг үнэн бололтой.

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

МАН ажил хийж үзээгүй, цүнх зөөгч хэдэн эрх пацааныхаа хандыг нь дараач. Энэ мөнхбат бүр анхнаасаа биш байсан, ямар нүдээр хараад тавьчдын бүү мэд

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Эд чинь төрөөр хамгаалуулж халамжлуулчихаад төрийнхөө эсрэг юм биш үү боломтой үед нь л наад шантаажаа хий л дээ юу ч үгүй болтол нь оффшорт аваачаад хийчихсэн одоо гарсан хэд чинь өгөх юм алга сэхээтнүүдээ сэрж үз юмтай болхоороо өгөх л байлгүй