Баарны гадаа сэлэм эргүүлж танхайрсан хэрэг олны анхааралд өртлөө

Сэлэм эргүүлэн танхаарч буй залуугийн бичлэг цахим орчинд түгж, түүнийг НИТХ-ын дарга С.Мөнхчулууны дүү С.Бямбацогт гэх мэдээлэл гараад байна. Уг хэрэг Баянгол дүүрэгт байрлах “Castle” баарны үүдэнд энэ сарын 11-12-нд шилжих шөнийн  01:00 цагийн үед болсон нь тус барны камерт бичигдэн үлджээ. Тэрбээр баарны үүдэнд хамгаалагч нарыг зодож, сэлэм эргүүлж, эвдэлж сүйтгэж буй нь бичлэгээс харагдах бөгөөд тухайн үед баарны хамгаалагч нар цагдаад дуудлага өгсөн байна. Гэвч цагдаа нарыг ирэхээс өмнө зугтжээ. Цагдаагийн байгууллага сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа юм байна. С.Бямбацогт нь үүнээс өмнө мөрийтэй тогтоомын хэргээр шүүгдэж байсан гэх мэдээлэл байна.

сэтгэгдэл үлдээх