Олон улсын математикийн олимпиадад оролцсон 8 сурагч бүгд шагнал хүртжээ

Олон улсын математикийн олимпиадад оролцсон 8 сурагч бүгд шагнал хүртжээ

Филиппин Улсын Давао хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас 8 сурагч оролцож, бүгд шагнал хүртжээ. Дэлхийн нийт 20 гаруй улс оролцсон олон улсын математикийн олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн, Дорноговь аймгийн Замын-Yүдсумын“Үлэмжтэнгэр”сургуулийн 6 “а”ангийн сурагч Отгонсэлэнгийн Энхзул, Эрдэнэ-Очирын Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн багийн ангилалд манай сурагчид 2 баг болж оролцон, хоёул "Хүрэлцом", хүрэл мeдаль хүртсэн байна. 

сэтгэгдэл үлдээх