Ираны газар хөдлөлт 2017 оны хамгийн хохирол дагуулсан гамшиг боллоо

Иран улсын хойд нутаг, Ирактай хил залгаа байрлах газар нутаг орчимд 7.4 магнитутын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд энэ үеэр 400 хүн амиа алдаж, 7000 хүн гэмтэж, бэртсэн юм. Амиа алдагсдын тоо цаашид ч өснө гэж эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн энэ газар хөдлөлт 2017 онд нүүрлэсэн хамгийн хохирол дагуулсан байгалийн гамшиг гэж нэрлэгдээд байгаа юм. Хамгийн их хохирол дагуулсан газар Ираны баруун хэсэгт байрлах Сарпол И Захаб суурин бөгөөд энд дор хаяж 200 гаруй хүн өөд болжээ.

сэтгэгдэл үлдээх