РИО ТИНТО НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ

Уул уурхайн салбарын том тоглогч 'Рио Тинто' групп нүүрсний төсөл хөтөлбөрүүдээс татгалзаж, нүүрсний уурхайнуудаа худалдаж эхэлжээ. 
Байгаль орчны асуудал хурцаар яригдах болсон ч 'Рио Тинто'-гийн шийдвэр нь нүүрсний салбарын үр ашиг, өгөөж нь буурсантай холбоотой аж. 

Хэдийгээр нүүрсний салбарын ашгийн бууралт нэмэгдэж байгаа ч 'Рио Тинто' нүүрсний уурхайнуудаа амжилттай худалдсаар байгаа аж. Тус группийн эзэмшлийн нүүрсний дийлэнх орд, уурхайнууд Австралид байрладаг. Тэд 2015 оноос нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, уурхайнуудаа худалдаж эхэлсэн бөгөөд сүүлд 2017 оны эхээр өөрийн мэдэлд байдаг 'Coal & Allied Industries' компанийг Хятадын 'Yanzhou Coal Mining'-т зарахаар тохиролцсон юм.

сэтгэгдэл үлдээх