МАН-ЫН ИХ ХУРЛААС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ.

МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр, маргааш   хоёр өдөр хуралдана. Уг хуралд оролцох 1309 гишүүн намаа 2020 он хүртэл жолоодох удирдагчаа сонгох юм. Нэг үгээр тэдний сонголт дараагийн сонгуулиар дахин улс даяар улаан далбаагаа намируулах эсэхээ шийднэ. Энэ намынхан сүүлийн хоёр гурван сарыг дотоод зөрчилдээ зарцууллаа.

Ж. Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахтай холбоотой үүссэн УИХ дах МАН-ын “33”,”32”–ын гэгдэх хагарал намын доод шатандаа хүртэл гүнзгийрчихжээ. Энэ байдалд цэг тавих сонголтыг намынх нь  гишүүд хийж чадах уу, тийм нэр дэвшигч  байна уу гэдэг асуулт гэдэг өөрөө асуулт юм.

Одоогооор У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл нар өрсөлдөх  нь тодорхой байна. Эдгээр дундаас  Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  УИХ дахь МАН-ын  Д.Хаянхярваа нарын дунд гол өрсөлдөөн явагдах нь тодорхой.  Олон нийтийн зүгээс ч Д.Хаянхярвааг “33”-ын У. Хүрэлсүхийг “32” –ын төлөөлөл гэсэн байдлаар харж байна.  

сэтгэгдэл үлдээх