О.Баасанхүүг МАХН-аас хөөлөө

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, намын Хяналт, ёс зүйн хорооны дарга нар өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын нэр хүнд унагаж, Улстөрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн учир МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцсон талаар мэдээлэл хийлээ. Намаас түүнийг ийнхүү хөөх болсон шалтгаан нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн зэрэг үйлдэл гаргасантай холбоотой гэж тайлбарлав. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Бага чуулган, намын их хурлыг хуралдуулахыг бусдад уриалж, хуурамч, намын бус гишүүдийн гарын үсгийг цуглуулсан зэрэг олон үйлдэл гаргаж байгаа учраас түүнийг намын гишүүнчлэлээс хасчээ. 

сэтгэгдэл үлдээх

Хнз

  • [192.168.1.1]
  • 11 Сар

Энхбаяр хайр даахгүй байна гэж Баасанхүү хэлсэн,Үнэн шүүдээ,Ер нь Энхбаярын нам бол гэр бүлийн нам,Ийм намд Баасанхүү тохирохгүй,Хурлаа хийхгүй нэг хүний далайлтаар явдаг нам байж болохгүй,Энхбаярыг хэн дэмжээд байнаа ,Аргаа барсан тэнэгүүдий мулгуу үйл .