МАН-ЫН ИХ ХУРАЛ ЗАВСАРЛАВ

МАН-ын Их хурал өнөөдрийн төлөвлөсөн асуудлаа хэлэлцээд, түр завсарлав. Хурлаар “МАН-ын дүрмийн шинэчлэл”, “МАН-ын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл”, “Их хурлаас гаргах уриалга” гэсэн гурван асуудлыг салбар хуралдаанаар хэлэлцсэн. 

Ингээд 19.00 цагийн үед салбар хуралдаануудаас гарсан шийдвэр, санал бодлыг Их хурлын нэгдсэн хуралдаанд уламжилж, нийт төлөөлөгчдийн дунд хэлэлцүүлэв. 
Намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн салбар хуралдаанд 50 гаруй төлөөлөгч асуулт асууж саналаа хэлжээ. Тодруулбал, Бага хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, намын анхан шатны байгууллагын төлөөллийг Бага хурлын гишүүдийн 30 хувьд хүргэх, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх зэрэг санал гарчээ. 

Харин намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийн салбар хуралдаанд 30 гаруй төлөөлөгч байр сууриа илэрхийлсэн байна. 

сэтгэгдэл үлдээх