МАН-ЫН ШИНЭ ДАРГА ТОДОРНО

МАН-ын 28 дугаар Их хурал хоёр дахь өдрөө Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар намын шинэ дарга тодорно. Одоогийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар албан ёсоор нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын даргад нэр дэвшинэ гэсэн олны таамаг байгаа юм. 

Сануулахад, Их хурлын заалнаас гишүүдийн хэн нь ч нэр дэвших эрх нээлттэй. 

'Exclusive' компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж, Баянгол дүүргийн 120 дугаар үүрийн даргад хүсэлтээ хүргүүлсэн. Гэвч түүнд Их хуралд оролцох мандат байхгүй тул нэр дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

сэтгэгдэл үлдээх