МАН: БАГА ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ ТОМИЛЖ БАЙНА

МАН-ын 28 дугаар Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдаан товлосон цагаасаа хоцорч 16.00 цагийн үед эхэллээ. Өчигдөр МАН-ын Их хурлын төлөөлөгчид намын даргаа сонгосон бол өнөөдөр /2017.11.22/ Бага хурлын гишүүд болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг шинэчлэх юм. Намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд МАН-ын зүгээс Бага чуулганы гишүүдийн тоог 369 болгон нэмэгдүүлэхээр болсон билээ. Хурал нэлээд оройтож эхэлсэн учраас 20.00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Ийнхүү Бага хурлын гишүүдээ шинээр томилсны дараа МАН-ын 28 дугаар Их хурал хаалтаа хийнэ.

Их хурлын дараа Бага чуулган хуралдаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох юм. Ерөнхий нарийн бичгийн даргад одогоор Д.Амарбаясгалан, Ж.Цолмон, Б.Баярмагнай нар өрсөлдөхөөр болжээ

сэтгэгдэл үлдээх