Хятадууд монгол хэлний үгсийн санг баяжуулна

"Нийтийн дугуй" эсвэл "нүүр царайгаар таних" эдгээр үгс нь Хятад улс дахь монгол хэлний толь бичигт шинээр нэмээгдсэн 18 000 үгсийн хоёр нь л юм.

Одоогийн монгол хэлэнд байхгүй байгаа үгсийг шинээр зохиох орчуулах ажлыг хятадын монгол хэлний ажлын гэсэг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгээд байгаа аж.

Төслийн удирдагчийн туслах  Ци Цзинью хэлэхдээ улс төр, эдийн засаг, техник технолог болон нийгэм, эрх зүй, интернетийн холбогдолтой үгс монгол хэвлэлд хэвлэгдэж, бяцхан толь гаргах болно гэжээ.

Ци Цзинью мөн мянган жилийн түүхтэй хэл орчин үед ч хөгжих хэрэгтэйг онцолсон байна.
Эдүгээ бараг 6,5 саяя монэгол угсаатан Хятадын Өвөр Монгол, Ляонин, Ганьсу, Синьцзян мөн Цинхайд аж төрөн сууж байгаа юм.

сэтгэгдэл үлдээх