Ким Чен Ун: Манай улс бүрэн хэмжээний цөмийн пуужингийн хүчтэй боллоо

Хойд Солонгосын хэвлэлүүд их удирдагч Ким Чен Ун БНАСАУ өөрийн бүрэн хэмжээний пуужинт цөмийн зэвсэгт хүчинтэй боллоо гэж хэлснийг дамжуул байна.

БНАСАУ-ын Төв телевизийн дамжуулснаар "улсын цөмийн хүчийг байгуулах" төлөвлөгөөг бодит байдал болгосноор "агуу түүхэн зорилтоо" биелүүлээд байгаа аж.

Ким Чен Ун өөрийн биеэр энэ тухай зарласан хэмээн БНАСАУ-ын Төв телевиз дамжуулсныг ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлаг батлав.

БНАСАУ-ын Төв телевиз Хойд Солонгосын стратегийн зэвсэглэл "АНУ-ын зүгээс үзүүлж буй цөмийн заналхийлэл болон цөмийн сүрдүүлгээс" улс орноо хамгаалах зориулалттай гэж цохон тэмдэглэсэн байна.

Энэ үеэр “Хэрвээ Пхеньян хандлагаа өөрчлөхгүй бол” АНУ Умард Солонгосын эсрэг дайн зарлахаас өөр аргагүйд хүрч магадгүй гэж АНУ-ын Өмнөд Каролина муж улсаас сонгогдсон сенатч Линдси Грэм анхааруулсныг “Си-Эн-Эн” телевиз уламжлав.

Умард Солонгос орон нутгийн цагаар лхагва гарагт шилжих шөнийн 03:17 цаг баллистик пуужин харвасан  юм.
 

сэтгэгдэл үлдээх

ганаа

  • [192.168.1.1]
  • 5 Сар

Америк дайн зарлаж чадах уу?Еерсдее л алууллах байхаа .Цемийн зэвсэгтэй нэг узэл сурталын доор нягтарч нэгэн цул болсон ард тумэн,хатуу чанд сахилга баттай ард тумнийг америкийн хелсний цэргууд ялах магадлал муу байхаа.Вьетнамыг л 10 жил нухаад дийлээгуй шуу дээ.

оюун

  • [192.168.1.1]
  • 5 Сар

овоо бацаан юмаа бодоод байсан энэ залуугийн зөв ч юм шиг Байнга улс гүрнийг нь өдөөд амар заяа үзүүлэхгүй болохоор аргагүй юм шигээ өөрийн үзэлдээ үнэн ч гэж жигтээхэн ард түмэнтэй буруу зөв нь хамаагүй эх орон гэдэг юм билээ