Федоровын шүтээн хөрөг Костромыг монголчуудын түрэмгийллээс хамгаалсан уу?

Федоровын шүтээн хөрөг Костромыг монголчуудын түрэмгийллээс хамгаалсан, үүнийг археологчид батлахаар ажиллаж байгаа гэнэ.

Костромын археологчид түүхэн домог үнэн байж болох тухай малтлага хийж байгаа юм байна.

13 дугаар зууны үед монголын цэрэг Костром руу довтолж Гэгээн нуур буюу эдүгээгийн Некрасов нуурын орчим Василий ноёны оройлсон орос цэргийн бүлэгтэй тулгарчээ. Василий ноён болон түүний нөхөд Федоровын шүтээн хөрөг залж явсан бөгөөд энэ шүтээнээс хурц гэрэл цацран эзлэн түрэмгийлэгч монголчуудыг сохолж оросууд ялсан хэмээн домоглодог юм.

Харин энэ тулааны тухай түүхийн ямар ч бичигт дурдагдаагүй агаад энэ тухай түүхчид хэзээ болсон талаар хүртэл санал зөрөөтэй байдаг ч энэ тулаан 1260-аад оны үед болсон бололтой.

Инг,ээд костромын археологчид хойтон жил бүрэн хэмжээний малтлаг судалгааг гэгээн нуурын орчим явуулахаар энэ түүхэн тулааныг батлахаар шийдцгээжээ.

сэтгэгдэл үлдээх