Минагүйжүүлэгч "Горыныч могой"-н тухай товчхон.

Зөвлөлтийн үйлдвэрлэлийн минагүйжүүлэгч буюу мина аюулгүй болгогч тийрэлтэт төхөөрөмж УР-77 «Метеорит» (албан бус нэр нь "Горыныч могой"). Өөрөө явагч гаубиц 2С1 «Гвоздика»-ийн суурь дээр бүтээгдсэн.

УР-77 нь тулалдааны үеэр танк эсэргүүцэх миныг аюулгүй болгох чадвартай буюу миныг устгаснаар танкуудад зам гаргаж өгдөг ажээ. Түүнийг гаргах мөрний өргөн ойролцоогоор 6 метр бол урт нь 80-90 метрт хүрэх юм, өөрөөр хэлбэл тулалдааны үеэр аюулгүй зам гаргах хамрах хэмжээ.

Хэдийгээр энэ төхөөрөмж явган цэргийн эсрэг минанд зориулагдаагүй ч даралтаар үйлчилдэг америкийн явган цэргийн эсрэг мина болох М14-ийг ч тулааны талбараас 14 метрийн өргөнтэйгөөр цэвэрлэнэ.

Минагүйжүүлэх үйл ажиллагаа нь цэнэгийг тэсэлснээс үүсэх дэлбэрэлтийн долгионы тусламжаар мина аюулгүй болгодогт оршино. Гэхдээ талбайг бүрэн минагүйжүүлнэ гэвэл бас үгүй. Тухайлбал хоёр даралтат мина, эсвэл явган цэргийн эсрэг таталтад мина зэрэг нь бүтэн аюултай хэвээр үлдэж болох юм. Түүнчлэн соронзот, чичирхийлэлтийн болон хэт улаан туяат минануудад тэсрэлтийн долгион үйлчлэхгүй.

Минагүйжүүлэх үед экипаж машин дотроо байх агаад тухайн талбайг нэг цэнэгээр цэвэрлэхэд 3-5 минут зарцуулагдана. харин төхөөрөмжийг дахин цэнэглэхэд 30-40 минут шаардлагатай аж.

сэтгэгдэл үлдээх