Токиогийн “Их дуулга”-д анх удаа монголын эрэгтэй жүдоч аваргаллаа

Японы Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр финалын барилдаанд БНСУ-ын Ли Сун Хог хоёр минутанд цэвэр ялсан юм. Мөн энэ жинд барилдсан Н.Давгасүрэн хүрэл медалийн барилдаанд Португалын Э.Анриг нэмэлт цагт торгуулиар ялж, медалийн тавцанд зогслоо. Манай жүдочид 1999 оноос хойш уг тэмцээнд оролцож байсан ч эрэгтэй жүдоч нар алтан медаль хүртэж байгаагүй юм. Харин МУГТ М.Уранцэцэг өнгөрсөн онд энэхүү тэмцээнээс алтан медаль хүртэж байв.

сэтгэгдэл үлдээх