Дэлхий дахинд “Супер” сар үзэгдлээ

Ням гарагийн шөнө дэлхий дахинд “супер” сар үзэгдлээ. Энэ нь сар дэлхийд 50 мянга км-ээр ойрдог ба 14 хувиар том, 30 хувиар илүү тод харагддаг гэсэн үг.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд ийм хэмжээтэй том сар Улаанбаатарт хамгийн тод харагдсан юм. Энэ нь 68 жилд гараагүй үзэгдэл байв.

NASA-гийн мэдээлснээр дараагийн том сар 2018 оны нэгдүгээр сарын 1, 31-нд тохионо. Нэгдүгээр сарын 31-нд Хойд Америкийн баруун хэсэг, Ази номхон далайн зүүн хэсгийн улс орнуудад илүү тод ажиглагдах аж. 

сэтгэгдэл үлдээх