Бие багатай ч аюул томтой "Каракурт" тэнгист тавигдлаа

Хоёрт орох бага оврын пуужин тээгч хөлөг онгоц Петербургт усанд тавигдав. 

22800 "Каракурт" төслийн "Тайфун" пуужин тээгч хөлөг Петербургт усанд тавигдсанаар ОХУ-ын Балтийн флотод үлэмж хүч болон орж ирлээ. Энэ төслийн хүрээнд 18 хөлөг онгоц угсарч усанд тавих агаад хэдийгээр хэмжээ багатай ч аюултайд тооцогдох хөлөг онгоцууд байх гэнэ.

30 зангилаа хурд авч чадах энэ тэнгисийн "ангуучид" 67 м урт 11 метр өргөнтэй.

Гурван дизель мотор М-507Д-1 тоноглогдсон, гурван дизель генератортой. Цохилтын пуужингийн "Калибр-НК" цогцолбор,  76 эсвэл 100 мм-ийн артиллерийн суурин төхөөрөмжтэй байх юм.

Түүнчлэн зенит их буу-пуужингийн цогцолбор "Панцирь-М"-ээр ч зэвсэглэх гэнэ.

сэтгэгдэл үлдээх

болд оросууд зэвсэг сайтай шүү

  • [192.168.1.1]
  • 9 Сар