Монгол бүсгүйчүүд америк хүүхнүүдийг ялж ДАШТ-ий хүрэл хүртэв

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд Чуваш улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн дөрөв дэх удаагаа болж байгаа юм. ОХУ-ын Аялал жуулчлал, спортын яам, Чуваш улсын Спортын яам, Оросын спортын бөхийн холбоо хамтран зохион байгуулдаг тус тэмцээний шагналын сан нь 50 мянган ам.доллар юм.

Энэ удаа дэлхийн шилдэг найман баг болох Япон, Хятад, АНУ, Азербайжан, Монгол, Швед, Украин болон Оросын багууд өрсөлдөв.

Тэмцээний аваргын төлөө япон хүүхнүүд хятад эмэгтэйчүүдтэй хүнд барилдаан хийж 17:16 харьцаагаар ялж тэмцээний аварга болсон бол, манай бүсгүйчүүд АНУ-ын хүүхнүүдтэй барилдан ялж тэмцээний гуравдугаар байрыг эзэллээ. Зохион байгуулагч орон ОХУ-ын эмэгтэйчүүд шагналт тавдугаар байрт оров.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 9 Сар

Хужаад яахаараа нухуулчдөг байнаа