Украины БМП-1-ийн "шинэ амьдрал": танк ч устгана

Украины арми дээд зэргийн шинэчилсэн загварын БМП-1-ээр зэвсэглэхээр болжээ.

Өнгөрсөн сарын 27-нд төрийн өмчит концерн «Укроборонпрома» Житомирийн хуягт танкийн үйлдвэр байлдааны БМП-1УМД машины бүрэн туршилтын үеийг амжилттай дуусагв хэмээн мэдээллээ.

БМП-1 бол 1966-аас 1988 онуудад цувралаар үйлдвэрлэж байсан зөвлөлтийн үйлдвэрийн байлдааны машин юм.

Энэ байлдааны машины хуяглалт нь дух хэсэгтээ 23-мм-ийн хуяг нэвтлэх байлдааны сумыг тэсвэрлэх чадвартай, мөн экипажийн болон десантын цэргийг 7,62 мм-ийн сумнаас хамгаалах чадвартай юм.

Одоогоор Украины армид энэ төрлийн мянга гаруй машин байгаа агаад бүгдийг нь дахин сайжруулахаар ажиллаж байгаа гэнэ.

БМП-1УМД-ийн цамхагийн оронд алсын удирдлагатай байлдааны «Стилет» модуль угсрагдах бөгөөд энэ модуль нь 30-мм-ийн автомат их буугаар зэвсэглэсэн байх юм. Мөн 7,62-мм-ийн пулемет, 30-мм-ийн автомат гранатомётоор тоноглогдоно. Мон энэ модуль дээр ПТРК «Барьер» буюу 5 км-т бай устгах пуужингаас эсэргүүцэн хамгаалах цогцолбор суулгаснаар энэ удаагийг "шинэ амьдрал" нь эхэлж зөвхөн дайсны амьд хүчийг устгаад зогсохгүй хөнгөн хуягт цэргийн машин, тэр бүү хэл танк ч устгах чадвартай болох юм байна.

сэтгэгдэл үлдээх

Saagii Naagii

  • [192.168.1.1]
  • 9 Сар

Uk ors-s yalgagdah yum yu bna manaih-r bol halh,durved,buriad biz .Us bolon baruund tarhia ug-lgasan biz tuuh-s uzehed Kiev-n oros gej nerlegdej orosod haryalagdaj bsan gej oilgodog ah duus biye biyenee daisan bolgoh NATOd heregtei

Мийгаа

  • [192.168.1.1]
  • 9 Сар

Хэсэгхэн украйнчууд одоо үед самарч байгаа юм цаг хугацаа харуулнаа

болд

  • [192.168.1.1]
  • 9 Сар

Энэ украинчууд слав гаралтай нэг л үндэстэн байж яагаад оростой тэрсэлдээд байдаг юм болоо тэнэг үндэстэн гэж үнэн байхаа хохолууд тэхэд Белорус зүгээр л оростойгоо эв найртай байж болоод л байх юм