ТҮР ХОРОО БА ТҮР НАЙЗУУД

Түр хороо байгуулагдсан... Ийм нэг мэдээг  өрөөний залуу дуулгав. “Өнөө л хэд” түр хороог толгойлж буйг  ч хэллээ. Түр хороо... Өөрсөддөө ийм нэр өгсөн хэсэг бүлэг нөхдүүд яг нэг жилийн өмнө, өдийд  ерөнхий захирал Ц.Оюундарийг огцруулахаар хамт олныг уриалж, гарын үсэг зуруулж, хөөрхөн тэмцэл өрнүүлж байсан  юм. Тэд жилийн дараа дахин гарч иржээ. Гэхдээ энэ удаад ерөнхий захирлыг огцруулахаар биш, харин хамгаалахаар нэгдсэн юм байх.  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хэзээ мөдгүй хуралдан, Ерөнхий захирал Л.Нинжжамцад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн. Нэг жил хүрэхгүй хугацааны дотор МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үйл ажиллагаатай холбоотой арваад өргөдөл Үндэсний зөвлөлд  иржээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг гүтгэсэн захиалгат нэвтрүүлгийг цацсан, халз мэтгэлцээнийг зохион байгуулахдаа илтэд нэг талд үйлчилж, хууль зөрчсөн гэх мэт гомдлыг зарим улс төрийн намаас ирүүлж, хариуцлага тооцохыг шаардсан бол, Санхүүгийн ноцтой зөрчил аудитаар илэрч, зарим нэр бүхий удирдлага нь Эрүүгийн хуулиар ял хүлээж ч мэдэхээр нөхцөл байдал үүссэн. Мөн хууль бус шийдвэр гаргадаг, хувийн өш хонзон өвөрлөж ажил албан тушаал өөрчилдөг гэх өргөдөл гомдол ч Үндэсний зөвлөлд нь иржээ. Үндэсний зөвлөл өргөдлийн дагуу шалгалт хийж, багагүй зөрчил дутагдал илрүүлсэн гэнэ. Дээр нь санхүүгийн ноцтой зөрчлүүд ч илэрчээ.  Энэ бүхэн МҮОНРТ-ийн удирдлагын толгой дээр аадрын хар үүл болон хуралдсан нь мэдээж. Дэндүү мэргэжлийн бус ажиллаж, олон ноцтой зөрчил алдаа гаргасан учраас төсөв хөрөнгөнөөс эхлээд хүссэнээр нь дэмжсэн нам нь ч Нинжжамц болон түүний багийг хамгаалах хүсэлгүй болжээ. Нэгэнт улс төрийн хамгаалалтгүй болсон удирдлагын багийнхны эцсийн арга нь хамт олны нэр барьж Үндэсний зөвлөлийг айлгах. Үүний тулд өмнө хэрэглэж байсан Түр хороо гэгчийг  бодож олжээ. Түр хорооныхон ажиллагсадыг айлгах, дарамтлах, шахах замаар Нинжжамцыг  огцруулбал Үндэсний зөвлөлийн гишүүдийг эргүүлэн татах хүртэл тэмцэнэ гэсэн сүржин бичигт гарын үсэг зуруулж байгаа гэнэ. Дарга удирдлагууд нь шахаад дарамтлаад байхаар хүмүүс  гарын үсэг зурж л таараа. “Түр хороо” гэх жүжгийн тавилт 2006 оноос М. Наранбаатарын үеэс эхлэлтэй. Гол дэглэгчид нь өнөөдөр мөн л ерөнхий захирал Нинжжамцийг өмөөрсөн нүүрний багтай цаана нь, өөрсдөө тендерт оролцож 21 тэрбумаар хэмжигдэх МҮОНРТ- ийн төсвөөр гараа угаах гэсэн ашиг сонирхол өвөрлөсөн гарын 5 хуруунд багтахаар хүмүүсийн бүлэглэл байна. Энэ бүлэглэлийн толгойлогч нь ММ сувгийн захиралын суудалд 60 тэрбумынхан гэгддэг Ж Мөнхбат, Ц Сандуй нарын дэмжлэгээр очсон                 Ч. Батцэнгэл, дэд захирал Г.Гэрэл нар. Өмнө нь М.Наранбаатарын үед удирдлагын багт байж, Наранбаатарын тойрон хүрээлэгчид нэр зүүсэн тэд Наранбаатарыгаа ажлаа өгөнгүүт нүүр буруулж, 2016 оны сонгуулийн дараагаас зарим нь танихаа больсон гэдэг. Хүн чанарын хувьд тэд ийм л “түр найз”ууд.  Уг нь “Наранбаатарын тойрон хүрээлэгчид” гэгдэх эдгээр эрхмүүд 2006 онд  одоогийн Ерөнхий захирал Л.Нинжжамцыгаа тамгын газрын дарга байхад нь огцруулахаар түр хороо байгуулан эсэргүүцэж байсан. Харин 11 жилийн өмнө эсэргүүцэн тэмцэж байсан хүнээ өнөөдөр хамгаалахаар оролдож байгаа нь хувь заяаны шоглоом уу эсвэл хувирч чаддаг авьяас уу... Өмнө нь мөнгө төгрөгтэй нэр холбогдож, тэр бүрдээ өмнөөсөө өөр хэн нэгнийг золиод, өөрсдөө уснаас хуурай гарч байсан гэгддэг Ч.Батцэнгэл, Ц.Лхагвадаш нар 2016 онд Ц Оюундарийг “хөөн явуулах” их үйлсэд түр хороогоо байгуулж ээлжит жүжгээ тавьсан.  Өнөөдөр ч энэ жүжгийн хороо МҮОНРТ д  дахин бий болжээ. МҮОНТ-ийн 1-р сувгийг HD технологид шилжүүлэх, студийн тоног төхөөрөмжөө сайжруулахаар төсвөөс 8,4 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан. Гэсэн ч өнөөдөр тендер нь гүйцэд шалгараагүй маргаантай, MNB HD гэсэн 2 хон үсэг нэмж тавьсан болохоос биш, анологи системээр цацсаар байгаа. Харин кабелийн телевизүүд өөрсдөө MNB-ийн цацалтыг HD болгон хувиргах “жижигхэн хар төхөөрөмж” эфирийн гаралттай нь үнэгүй холбочихсон гэх.

Сонгуулийн шөнө эфирээ хааж, Сонгуулийн тухай хууль болон ОНРТ-ийн тухай хуулиудыг онц ноцтойгоор зөрчиж, олон нийтийн мэдээлэл авах эрхийг хаан боогдуулсан үндэслэлээр халагдах нь  тодорхой болчихоод байгаа, тус телевизийн удирдлага  энэ удаад ч ард түмнээ MNB HD боллоо гэж хууран баахан хэвлэл авчирч шоудлаа. Цэцэрлэг байгууллаа, шинээр сортын суваг, англи хэл дээрх суваг нээх гэж байна гэхчлэн Л.Нинжжамц захирлын шоу үргэлжилсээр. Гэвч яг үнэндээ бүх төсөл тооцоо нь өмнөх захирал Оюундарийн үед бэлэн болчихсон байсан бөгөөд Нинж захирал бусдын бэлдэж өгсөн бэлэн зүйл дээр “амжилттай шоу”даж байгаа нь энэ.

Нэмээд хэлэхэд, хэдэн тэрбумаар хэмжигдэх HD болгох, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн тендерийн хороог “Түр хорооны түр найзууд “  ахлаж, ажлын хэсэгт нь орцгоосон байна. Энд “Түр хорооны түр найзуудын” Нинжжамцад хайр зарлаад байгаагийн учиг бий. Мэргэжлийн шалгуур биш, мөнгө цагаан нүд улаан гэх зарчмыг түрүүнд тавьдаг  Ч.Батцэнгэл, Г.Гэрэл, Ц.Лхагвадаш тэргүүтэй нөхдүүд энэ удаад хөөрхий ерөнхий захиралаа мунхруулж байгаад хууль зөрчсөн хэд хэдэн үйлдлээ нуухын тулд, хуучирсан аргаа хэрэглэж,  түр хороогоо байгуулан, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж эхэлсэн нь гунигтай. Түр хороо хувь заяаг нь шийддэг үү эсвэл хуулиар сонгогддог МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь асуудал шийддэг үү. Энэ бүх “НО”-г нь хэлэлцэх гэхээр Үндэсний зөвлөлийн гишүүдээ архи мөнгөөр “угжаад”, заримыг нь гадаадад зугаалуулаад  ирцийг нь бүрдүүлэхгүй уджээ. Үндэсний зөвлөл нь ч Үндэсний зөвлөл. Ихэнхи нь улс төрийн томилгоогоор ирсэн, сард  авч буй 700 мянган төгрөгнийхөө хариуцлагыг ядаж үүрдэггүй хүмүүс.Бүр “Угжны хурга” нэр  авсан Үндэсний зөвлөлийн нэр бүхий гишүүд байна. Тэд түр хорооны түр найзуудтай эрх ашгаар холбогдоод авсан төдийгүй зарим нь тендертэй ч ашиг сонирхлоор холбогдсон болохоор хууль зөрчсөн удирдлагын багийг өмөөрч, хурлаасаа “зугтаж” байгаа сурагтай. Тэр “угжны хурга”-нуудынхаа нэрийг дараагийн удаад олон нийтэд ил гаргахаа амалж байна.

Үндэсний гэх том нэртэй, үнэндээ үзүүлж харуулах юмаар маруухан радио телевизийнхний хамт олонд гэж хэлэхэд, өөрсдийнх нь цалинг “нулимс” шиг нэмнэ гэх сайхан амлалтад хууртаж байхаар, тэрбум тэрбумаар нь та нарын өмнөөс идэж уухаар улайрч байгаа (зарим нь ч идэж уугаад эхэлчихсэн сурагтай) “Түр хорооны түр найзуудаа” нэг түншиж үзнэ байгаа. Бусдын сэтгэлийг уярааж, ууж идэж, дуулж цэнгэх дуртай Л.Нинжжамц захиралаа ч гэсэн дотор луу нь нэг өнгийж харна байгаа гэж МҮОНРТ-ийн хамт олонд хэлмээр байна. Тусгай хуультай, иргэдийн татварын мөнгөөр амьдардаг МҮОНРТ нэг л биш. Жишээ болгоод, өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг дурьдахад л хамт олных нь нүүр улайгаад явчихна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл мэтгэлцээний асуулт шигээ “аядуу зөөлөн” байсаар л байх уу. Түр хорооны түр найзууд “унаган” зангаараа хөрөнгө мөнгөний төлөө хамт олны нэр барьж жүжиг тавьсаар л байх уу. МҮОНРТ-ийн  Үндэсний зөвлөл олон нийтийн эрх ашгийг хамгаалж энэ зохисгүй хууль бус үйлдлүүдийг нэн даруй зогсоох уу аль эсвэл  “Түр хороо” – тойгоо эвлэрээд  тэдэнд эрх мэдлээ шилжүүлэх үү гэдгийг харах л үлдлээ. Олон нийтийн хяналтаас хэзээ ч мултарч чадахгүй гэдэг ээ мэдмээр л юм даа.  
 

 

 

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 5 Сар

Гэрэл чинь Наранбаатарын боовыг амаа чилтэл хехсен. Бичиг усгийн боловсролгуй дурак. Яруу найрагч . Менхбатаар шаалгуулан Телевизэд ирсэн. Жорлонд хуртэл шаалгуулдаг шаалтуур даа

Зочин

  • [192.168.1.1]
  • 5 Сар

Радиогийн захирал Баярсайхан, Батбаяр гэх нөхдийг ухаж төнхвөл энэ байтугай юм гарна даа. Радиод ажиллаж байгаа уран бүтээлчид даанч дуугарахгүй л дээ.

ГАНБАТ

  • [192.168.1.1]
  • 5 Сар

НИНЖЖАМЦАД ЯМАР Ч БОЛОВСРОЛ МЭДЛЭГ БАЙХГҮЙ, ЗӨВХӨН БӨГСӨӨРӨӨ ЯВДАГ ХҮҮХЭН. УДАМ СУДАР ГЭЖ АВАХ БАЙХГҮЙ ДЭЭ. МЭДЭХ НЭГ НЬ МЭДНЭ ЯРИХ УУ ЯАХ УУ НИНЖЭЭ