Офшороос зугтаасан Монголыг офшорчдын эгнээнд оруулав уу?

Европын Холбоо татварын хөнглөлтийн диваажин болсон 17 улсын хар жагсаалтыг гаргажээ. Үүнд манай Монгол Улс орсон байна.

Энэ хар жагсаалтад Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренада, Гуам, Макао, Маршаллын арлууд, Монгол Улс, Намиби, Арабын нэгдсэн Эмират, Палау, Панам, Сент-Люс, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис мөн Өмнөд Солонгос багтжээ.

Францын сангийн сайд Брюно ле Мэр "Бид ЕХ-ны хүрээнд татвараас зугтах явдалтай тэмцэл хийдэггүй засгийн газартай улс орнуудын хар жагсаалтыг гаргалаа" хэмээн тэмдэглэжээ.

Ойрын үед ЕХ эдгээр хар жагсаалтад багтсан орнуудаас дорвитой арга хэмжээ авахыг шаардах болно гэж мэдээлж байна.

сэтгэгдэл үлдээх

Saagii Naagii

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Manaid horig tavival ard irged hohirno zeel tuslamj oldvol under huutei bolno tatavar bidnig nuruun deer irne yaduural ih bno valyutyn san yaah bol