Монголоос хулгайгаар гарсан үлэг гүрвэлийн яс шуугиан тарив - нугасан хошуут

Европын хэсэг эрдэмтэд Монголоос олдсон үлэг гүрвэлийн ясыг судлаад мэл гайхжээ. Тэр нь бараг хиймлээр хийчихсэн гэмээр яг нугас шувуу шиг амьтан  болохыг нь олж тогтоож.

Тэд түүнд Halszkaraptor escuilliei гэж нэр өгсөн бөгөөд 75 сая жилийн өмнө Монголын нуур цөөрөмд амьдарч байсан гэж тогтоосон байна.

Тэд яг оцон шувуу шиг усанд сэлж, урт хүзүүнийхээ ачаар хоол тэжээл, амьтан барьж иддэг байсан гэнэ. тэд нэг их том биш 45 см орчим өндөртэй гэжээ. мөн явахдаа яг тэмээн хяруул шиг авч, шувуу шиг сарвуугүй түүний оронд махчин үлэг гүрвэл болох тираннозавр-рекс шиг маш хурц хумстай хөлтэй байсан ажээ.

сэтгэгдэл үлдээх