ЭЙНШТЕЙНИЙ ЗАХИДЛУУД 210 МЯНГАН АМ.ДОЛЛАРААР ЗАРАГДЖЭЭ

Иерусалимын дуудлага худалдааны “Winners” компани  XX зууны нэрт физикч Альберт Эйнштейний бичсэн зургаан ширхэг захидлыг дуудлагаар худалджээ.  Израильд болсон уг дуудлага худалдаанд оролцогчид Эйнштений захидлуудыг нийтдээ 210 мянган ам.доллароор худалдаж авсан нь 33-49 мянган ам.долларын орлого олно гэж тооцоолж байснаас хавьгүй давжээ.

Дуудлага худалдаагаар зарагдсан дээрх захидлуудыг Эйнштейн 1951-1954 оны хооронд бичсэн байна. Эдгээр захидлын дотроос Эйнштений өөрийн хамтран ажиллагч Дэвид Бомд бичсэн захидал хамгийн өндөр үнэд хүрч, 84 мянган ам.доллараар зарагджээ. Уг захидал маккартизмын үед /1950-1954 он/ хамаарч байгаа юм. Захидалд Эйнштейн “Хэрвээ бурхан дэлхий ертөнцийг бий болгосон юм бол түүний зорилго нь дэлхийг танин мэдэх явдлыг бидэнд амар хялбар болгох явдал биш байсан” хэмээн бичжээ. 50.4 мянган ам.доллароор зарагдсан өөр нэгэн захидалдаа Эйнштейн квантын онол ба харьцангуйн онол хоёрын хамаарлын талаар тайлбарласан байлаа. Тэрбээр “Хоёр онолыг нэгтгэж болно гэж миний ой тойнд ороогүй байсан гэдгийг би хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн байна. 1954 онд бичсэн нэгэн захидалдаа Дэвид Бом Израиль руу нүүж явсан талаар дурджээ. “Израиль бол оюун санааны хувьд амьд, сонирхолтой, гэхдээ боломжууд нь их хязгаарлагдмал. Боломж гарвал тэндээс буцаад явах бодолтой байна гэдэг үнэхээр харамсмаар” хэмээн бичсэн байна.

сэтгэгдэл үлдээх