Монгол биеэ үнэлэгчдийг Хятадаас албадан гаргалаа

БНХАУ-ын Эрээн хотод хууль бусаар биеэ үнэлж  байсан 25-30 насны 300 гаруй монгол биеэ үнэлэгчдээс арвыг нь Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Эрээний цагдаатай хамтран баривчилж нутаг буцаажээ. Ингэхдээ тэднийг дахин БНХАУ-ын хилээр нэвтрэхийг нь хориглож, хар тамга дарсан байна. 

Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн хүрээнд 30 хоногийн хугацаанд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих эрхтэй. Эрээн хотод биеэ үнэлдэг монгол эмэгтэйчүүд 30 хоног тутамд Замын үүдийн боомтоор орж ирээд буцаад Эрээн рүү гардаг аж. Зөвхөн Эрээн хотодч бус Хятадын нутгийн гүн рүү хууль бусаар оршин сууж биеэ үнэлдэг мөн л 300 гаруй монгол эмэгтэйчүүд байдаг гэнэ.  

Тэд хэрвээ БНХАУ-ын цагдаа нарт баригдвал хууль бусаар амьдарсан хоног тутамдаа 500 юанийн торгууль төлдөг. Торгуулиа төлөх мөнгөгүй бол Хятадын цагдаа 14 хоног саатуулаад, хилээр албадан гаргадаг аж.

 

сэтгэгдэл үлдээх

Унэн

  • [192.168.1.1]
  • 12 Сар

Бузартай юм. Жаахан охидууд их байна гэсэн. Ирээдуйн эх болох хумуус хэдэн тогргний хойноос бие бузарлаж яаж байгаа юм бол. Ухамсар муу байна.