АНУ Сар руу дахин хүн илгээхээр шийджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сансрын нисгэгчдээ сар руу илгээхийг Сансрын уудам, агаарын орон зайг шинжлэн судлах төв буюу НАСА агентлагт үүрэг болгосон тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

2011 онд зогсоосон сансрын хайгуул судалгааны хөтөлбөрийг сэргээж, сар руу хүнтэй сансрын хөлөг дахин илгээж, сарны гадаргууг урт хугацаанд судлах тухай зарлигт гарын үсэг зурсныхаа дараа үг хэлэхдээ “1972 оноос хойш Америкийн сансрын нисгэгчид анх удаагаа саран дээр хөл тавих болно. Энэ бол маш чухал ажил. Энэ удаад америкчууд саран дээр хөл тавьж, улсынхаа төрийн далбааг мандуулаад зогсохгүй саран дээр урт хугацаанд хайгуул судалгаа хийснээр Ангараг руу аялах үндэс суурийг тавих болно. АНУ олон салбарт, тухайлбал сансар судлал болон цэрэг армийн салбарт дэлхийд тэргүүлэгч хэвээр байх болно” хэмээжээ.

Сансар судлалын салбарт Орос болон Хятад улстай өрсөлдөж буйг нотлон харуулахын тулд Д.Трамп НАСА агентлагт ийм удирдамж өглөө гэж ажиглагчид үзэж байна.

сэтгэгдэл үлдээх