Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах талаар санал авчээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэж өгөв. Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар санал авсан байна. Төслийн 1.1 дүгээр зүйлд “Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 274708 иргэд санал өгснөөс 206092 нь буюу 75,0 хувь нь дэмжээ. Мөн төслийн II бүлэгт тусгагдсан хоёр заалтаас 2.1-д ”Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах” гэсэн хэсэгт 280890 иргэд санал өгснөөс 150237 нь буюу 53,4 хувь нь дэмжсэн байна.

сэтгэгдэл үлдээх