Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоолоо

Гашуунсухайт боомтоор БНХАУ-д экспортолж буй нүүрсний тээвэрлэлт 120 км орчим үргэлжилж урт дараалал үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар УУХҮЯ-ны ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм. Нүүрс тээвэрлэлтийг зогсоох болсон шалтгаан нь хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой бөгөөд Гашуунсухайт чиглэлийн замд тээвэрлэлт хийж байгаа 6000 гаруй жолоочийн асуудлыг шийдэх  шаардлагатай  хэмээн үзэж ийнхүү Эрдэнэс таван толгой, орон нутгийн Таван толгой, Энержи ресурс ХХК-ийн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байна. 

сэтгэгдэл үлдээх