"Star Wars:The Last Jedi" Их Британид нээлтээ хийлээ

“Star Wars" цувралын шинэ анги "Star Wars:The Last Jedi" Их Британид нээлтээ хийлээ. Энэхүү киноны нээлтэд Холливудын жүжигчдээс гадна Их Британийн хунтайж Уильям болон Харри нар оролцсон нь олны анхаарлыг татсан байна. Олон улсад ихээхэн хүлээлт үүсгэсэн "Star Wars: The Last Jedi" кинонд Их Британийн хунтайжууд Галактикийн эзэнт гүрний цэргийн гол хүч болох “stormtrooper"-ийн дүрд тоглосон байж магадгүй талаарх мэдээлэл гараад байсан юм. Хэдий тийм боловч киноны багийнхан энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

сэтгэгдэл үлдээх