АНУ-ын төрийн байгууллагуудад "Kaspersky”-ийг ашиглахыг хориглов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын программ хангамжийн "Kaspersky” компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг төрийн байгууллагуудад ашиглахыг хориглолоо. Уг шийдвэр ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ оны есдүгээр сард АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын байгууллага "Kaspersky Lab" компанийн программ хангамжийг ашиглах нь эрсдэлтэй байж болохыг анхааруулж, хориглосон юм. Компанийн зүгээс Америкийн холбогдох байгууллагуудын шийдвэрийн хариуд "Төрийн байгууллагуудын вэб сайтуудад кибер тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаагүй. Оросын засгийн газрын талд ажиллаж байгаагүй" гэж мэдэгдсэн байна. 

сэтгэгдэл үлдээх