Сирид америкийн сөнөөгчид гэрлийн буудлагаар Оросын онгоцуудыг хөөлөө

АНУ-ын сөнөөгч онгоц F-22 Америкийн хамаарлын хязгаарлагдмал бүст нэвтэрсэн оросын хоёр дайрагч Су-25 онгоцыг гэрлэн дохиогоор бүсээс гарахыг шаардан хөөлөө хэмээн Reuters мэдээллээ.

Энэ явдал 12-р сарын 13-нд болсон байна.

Евфрат мөрний зүүн эрэгт байх хязгаарлагдмал бүст оросын онгоцнууд нэвтэрсний дараа америкийн сөнөөгчид түгшүүрийн дохиогоор агаарт хөөрчээ. Америк нисэгчид хэд хэдэн удаа гэрлийн дохиогоор буудах шаардлага гарсан ба зөвхөн үүний дараа л оросын сөнөөгчид сандран бүсээс гарч зугтсан хэмээн мэдээлж байна.

Америкийн талын эх сурвалжийн мэдээлж буйгаар нөхцөл байдал оросын дайрагч Су-25 хязгаардлагмал бүсийн хилийг хэд хэдэн удаа зөрчсний дараах хэдхэн минутад өрнөсөн бөгөөд бас энд оросын сөнөөгч Су-35 байсан байна. Гэвч энэхүү "түүхийгээрээ" байгаа Су-35 нь америкийн тав дахь үеийн сөнөөгч F-22-той өрсөлдөх хэмжээнд хүрээгүй. Үүнийг хоёр тал сайн ойлгож баййгаа хэмээжээ.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 7 Сар

ОХУ-ын нисэх хүчний навигацийн хөгжил энэ тэр нь болхи юм билээ хөөрхий