Монгол бүсгүй гир өргөлтийн анхны дэлхийн аваргын мөнгөн медальтан болов

БНСУ-ын нийслэл Сөүл хотод гирийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. 

Тэмцээнд 32 орны 460 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манайхаас эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Х.Мөнхтуяа мөнгөн медаль хүртэж, Солонгосын тэнгэрт төрийн далбаагаа мандуулав.

 Энэ амжилт нь Монголын гирийн спортын түүхэнд дэлхийн анхны мөнгөн медальтан хэмээн алтан үсгээр бичигдэх гавьяа юм. 

Түүнтэй хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн Мадигайым Нух долдугаар байрт оржээ. 

сэтгэгдэл үлдээх