Б.Баатархүү: Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан цагдаагаас шалгалт хийж байгаа

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь “Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан юм.

Гэхдээ хууль, шүүхийн байгууллагаас энэ талаар манай сайт тодруулсан боловч ийм хэрэг бүртгэгдээгүй, Номуундарьтай холбогдсон шүүх хурал болоогүй гэх мэдээллийг өгсөн билээ. Түүний аав Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг өөрийн “Twitter” хуудсаараа дамжуулан өчигдөр "Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" гэжээ.

Тэгвэл ЦЕГ-ын  Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өчигдөр орой “Twitter”-тээ “Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгаа” хэмээн бичсэн байна.

сэтгэгдэл үлдээх

Унэн

  • [192.168.1.1]
  • 12 Сар

Угаасаа хулгайлсан улсын монгоор хуухдууд нь буруу тоглоом тоглох юм даа ! Сайн чангал, шийтгэ ! Бузаруудыг цэвэрлэх хэрэгтэй ! Хойч уеээ бодох хэрэгтэй !