Египетдэд христийн сүмүүдийг өндөр хамгаалалтад авлаа

Египетийн Засгийн газар Христийн мэндэлсэн өдрийн баяр болох гэж байгаатай холбогдуулан тус шашинтнуудын сүмүүдийг өндөр хамгаалалтад авч эхэллээ.

Тус улсын Дотоод хэргийн сайд Магди Абдел Гаффар МЕНА агентлагт өгсөн ярилцлагадаа төрийн зарим байгууллага, христийн сүмүүдэд аюулгүй байдлыг хангах зөвлөмж өгсөн байна. Мөн үүний тулд гудамж талбайд зэвсэгтэй цэргүүдийг эргүүлд гаргахаар төлөвлөжээ.

Синайн хойгт лалын шашинтнуудын сүмд өнгөрсөн сарын 24-нд халдлага болсны улмаас 300 гаруй хүн амиа алдаж, 120 хүн шархадсан юм. Энэ нь орчин цагийн Египетэд улсад лалын шашны сүмд болсон анхны халдлага гэж бүртгэгджээ. Уг халдлагыг Исламын улс бүлэглэл өөртөө хүлээсэн юм.

2013 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Мохаммед Мурси Лалын ахан дүүс хөдөлгөөнийхнийг алан хядагчдыг хар жагсаалтад оруулсан тухай зарлаж, тэдний эсрэг тэмцлээ эрчимжүүлсэн юм. Гэвч тус хөдөлгөөнийхөн эрх мэдлээ тогтоохын тулд Египетэд үйл ажиллагаа явуулсаар байна. 

сэтгэгдэл үлдээх