Монгол, Турк, Азербайжан, Киргиз улс хамтран Евразийн зэвсэгт хүчин байгуулна

Монгол Улс, Турк, Азербайжан болон Кыргызстан  хамтран “Түрэгийн нэгдсэн арми, Евразийн зэвсэгт хүчин” нэрийн дор нэгдсэн арми байгуулахаар болсон тухай “The al-Kawthr network” дамжууллаа.

Энэхүү операцийг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөж байсан ч Монгол Улс түр түдгэлзс эн учир тус төсөл түр зогсоод байсан гэнэ. Харин одоо уг ажиллагааг ирэх оноос эхлүүлж эдгээр орнуудын хамтарсан цэргийн хүчин НҮБ-ын энхийг сахиулагчдын адил үйл ажиллагаа явуулахаа болллоо хэмээн Ираны мэдээллийн The Mehr News Agency дамжуулж байна.

 Хамтарсан армийн үйл ажиллагааг 2018 оноос албан ёсоор эхлүүлж, бүс нутгийн энхийг сахиулах, аюулгүй байдлыг хангах, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах чиглэлээр ажиллах юм. 

сэтгэгдэл үлдээх