Хөшигтийн шинэ нисэх буудлыг Японтой хамтарч удирдана

Хөшигтийн шинэ нисэх буудлыг 2018 ондоо багтаж оруулна. Ерөнхийдөө нисэх буудлаа хүлээгээд авчихсан. Гэхдээ хийх ажил багагүй байна. Японтой хамтарсан менежментийн баг бий болгох Засгийн газрын шийдвэр гарсан хэмээн салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ ярьж байна.

Ашиглалтад орчихвол тийзний үнэ буурах уу? Ер нь аялал жуулчлалын салбарыг дэмжихэд шинэ нисэх буудлын хувь нэмэр хэр их вэ? гэх зэрэг асуултад тэрбээр "Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор төрөл бүрийн төлбөр багахан хэмжээгээр нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, буудал маань олон улсын түвшинд буюу нэлээд өндөр зэрэглэлд ажиллах шаардлагатай. Тиймээс бид бодлогоо либералчлах төлөвлөгөөтэй байгаа. Тийзний үнийг хямдруулахын тулд зорчигч тээврийн урсгалаа нэмэгдүүлэх, агаарын замаа өргөжүүлэх, нислэгийн цэг, тоог олшруулах гэх мэт дүр зургийг томоор харж байж Монголыг зорьсон жуулчдад нээлттэй болно. Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд хувийн компаниудтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай болж байгаа" гэж хариулсан байна.

сэтгэгдэл үлдээх