Тажикистан Т-72Б1, БТР-80, БТР-70, БМП-2 танк болон ЯЦБМ, Ми-24 ба Ми-8 нисдэг тэргүүд тусламжид авлаа

Тажикистанд Орос улсаас цэргийн техник гардуулах ёслолын ажиллагаа болов.

Энэ сарын 19-нд Душанбед ОХУ-ын ээлжит цэргийн тусламж, зэвсэг, техник гардуулах ёслолын ажиллагаа болсон бөгөөд танкууд, нисдэг тэрэг, гаубиц буунууд болон зенитийн их буунуудыг Тажикстаны зэвсэгт хүчинд шилжүүлэн өгчээ. Энэхүү зэвсэглэл нь Афганистантай хиллэсэн бүс нутгийг хамгаалах зориулалттай аж.

ОХУ-ын БХЯ-ны олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын дарга, хошууч генерал Александр Кшимовский энэ ёслолын үеэр хэлэхдээ “Тажикистаны зэвсэгт хүчнийг бэхжүүлэх нь бидний тэргүүлэх чиглэлүүдийн нэг мөн. Бидний найрамдалт холбоотны хамтын ажиллагаа нь бүс нутагт тогтвортой байдлыг хадгалах чухал хүчин зүйл юм” гэсэн баййна.

Т-72Б1, БТР-80, БТР-70, БМП-2 танк болон ЯЦБМ,  Ми-24 ба Ми-8 нисдэг тэргүүд,  Д-30 гаубицууд, зенитийн их буунууд, топографикийн тоног төхөөрөмж, хуягт техникийн эд ангиуд, холбооны хэрэгсэл, ар талын хэрэглэлүүд болон асар их тооны буу зэвсэг эдгэр тусламжид багтсан байна.

Энэ онд буюу 2017 онд Тажикистанд 122 сая долларын оросын үйлдвэрлэлийн зэр зэвсэг тусламжаар нийлүүлэгдлээ", - хэмээн Кшимовский онцлон тэмдэглэв.

сэтгэгдэл үлдээх