БРЭМ WZT-2 бол Польшийн засвар-нүүлгэн шилжүүлэлтийн хуягт тээврийн хэрэгсэл

БРЭМ WZT-2 бол Польшийн засвар-нүүлгэн шилжүүлэлтийн хуягт тээврийн хэрэгсэл

WZT-2 — Польшийн армийн засвар-нүүлгэн шилжүүлэлтийн хуягт тээврийн хэрэгсэл (БРЭМ) бөгөөд WZT-1-ийн сайжруулсан загвар юм.

Хэдийгээр хийц загвар нь хуучирсан авч НАТО-гийн шаардлагыг хангадаг. Энэ машин  Т-55/Т-55А, Т-72 танкуудыг техникийн талаар лэмжих үүрэгтэй ч Польшийн армид байдаг PT-91 болон Леопарда 2A4 танкуудад ч техник засвар, нүүлгэлт, чирэлтийн үүрэг гүйцэтгэсээр байгаа.

БРЭМ WZT-2 бол Т-55 танкийн суурин дээр бүтээгдсэн хурд ихтэй хуягт тээврийн хэрэгсэл. Дайсны галаас гэмтсэн машин техник, танк, хуягт зэргийг тулааны талбараас чирч авчран засварийн анги нэгтгэлд хүргэж өгнө. Ерөнхийдөө бол галын шугам дээр ажиллахад зориулагдсан чирэгч техник юм.

Тусгай бэлтгэл хийсний дараа  БРЭМ гол усны ёроолоор гатлах чадвартай, гэмтсэн танк техникийг чирч явахдаа 15 км/цагийн хурдтай явна.

1973 оноос 600 орчим хувиар үйлдвэрлэгдсэнээс 330 WZT-2 бусад оронд нийлүүлэгджээ. ЯГ өнөөдрийн байдлаар Польшийн армид 80 ширхэг үлдээд байгаа. Түүнээс гадна нэлээд хэдэн тооны машин Польшийн төмөр замд, мөн хувь хүмүүст байдаг байна.
 

сэтгэгдэл үлдээх