Ким Чен Ун тагнуулын хиймэл дагуул хөөргөнө

Умард Солонгос “Кванмёнсон-5” тагнуулын хиймэл дагуулыг тун удахгүй хөөргөхөөр бэлтгэж байгаа тухай өнөөдөр “Joonang Ilbo” сонин мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Эх сурвалжийн мэдээлснээр, "Кванмёнсон-5" гэгдэх тагнуулын хиймэл дагуулыг Умард Солонгос саяхан зохион бүтээж дууссан байна. Камер болон холбоо харилцааны төхөөрөмжөөр уг хиймэл дагуулыг тоногложээ.
 
Харин “Киодо” агентлагийн мэдээлснээр, одоогоор Пхеньян хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байгаа ямар ч шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа хэмээн Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны төлөөлөгч мэдэгдсэн байна.
 
Умард Солонгос хамгийн сүүлд 2016 оны хоёрдугаар сард "Кванмёнсон-4" хиймэл дагуултай тээвэрлэгч пуужин хөөргөж байсан юм. Гэсэн хэдий ч "Уг төхөөрөмж нь ямар ч дохиолол дамжуулаагүй нь түүний ажиллагаагүй байдлыг харуулж байна" хэмээн шинжээчид үзсэн байна. 

сэтгэгдэл үлдээх