Турк ОХУ-аас С-400 гийн 4 дивизион 2,5 тэрбум доллараар худалдан авчээ

"Ростеха" корпорацийн ерөнхий захирал Сергей Чемезов, Турк улс нь ОХУ-аас С-400 гийн 4 дивизион 2,5 тэрбум доллараар худалдан авсан хэмээн ярилаа.

Турк болон ОХУ-ын сангийн яамд худалдааны хэлэлцээрийг аль хэдийнэ батлажээ.

Одоо зөвхөн төгсгөлийн баримтуудыг батлах үлдсэн. Туркийн тал мөнгөний 45%-ийг урьдчилгаа маягаар, үлдсэн 55% Оросын зээлээр төлнө. Харин эдгээр пуужингийн цогцолборыг 2020 оны гуравдугаар сараас нийлүүлж эхэлнэ гэж Чемезов "Коммерсантъ" сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

С-400 Триумф нь ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах зенит пуужингийн цогцолбор юм. Тус зэвсэглэлийг 1990-ээд оноос эхлэн С-300 агаарын довтолгооноос зенит пуужингийн цогцолбор дээр суурилан, сайжруулах замаар эхэлж, 2007 оноос ОХУ-ын зэвсэглэлдээ авсан.

Үзүүлэлт

Бай устгах хамгийн их хурд:    4800 м/с
Аеродинамикбайг устгах алслалт:    3-250 км
Нэгэн зэрэг дагуулж чадах байнуудын тоо:    300
Аеродинамик байг устгах өндөр:    0,01-27 км
Тактикын баллистик пуужинг устгах зай:    5-60 км
Хээрийн байдалд системийг дэлгэх хугацаа:    5 мин
Баллистик байг устгах өндөр:    2-27км
Бүрэлдэхүүн:    Удирдлагын төв-55К6Е
Радиолокаци 91Н6Е
6 хүртлэх тооны 98Ж6Е
 

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 11 Сар