Сөүлтэй "эвлэрэх" дохиотой, АНУ-д анхааруулгатай Ким Жөн Уны шинэ оны мэндчилгээ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө иргэддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр Өмнөд Солонгостой “эвлэрэх” агуулгатай үг хэлсэн хэдий ч АНУ-д “Та нар бидний эсрэг хөдөлж чадахгүй” гэж басамжлан анхааруулжээ. Тэрбээр хэлэхдээ “Манай улс АНУ-д цохилт өгч чадах хэмжээний хүчин чадалтай цөмийн зэвсгүүдтэй болсон. Цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр байна. Дарахад хэзээд бэлэн” гэжээ. Мөн тэрбээр “Бид цөмийн гүрэн болох зорилгодоо  2017 онд хүрсэн. Одоо бид цөмийн цэнэгт хошуу болон баллистик пуужинг олноор нь үйлдвэрлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн байна. 

сэтгэгдэл үлдээх