Сэрэмжлүүлэг: 49 хэм хүрч хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, эрс хүйтрэхийг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

7 хоногийн урдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар: 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-4-нд нутгийн өмнөд хагаст, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 9-14м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 32-37 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.  

Төвийн аймгуудын нутгаар: 2,7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 5-6-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүнээс 5-10м/с. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 2,7-8нд зарим газраар, 6-нд нутгийн баруун хагаст цас орж, салхи хойноос 9-12 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 3-4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд зарим газраар цас, 7-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, салхи баруун хойноос 9-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 

сэтгэгдэл үлдээх