Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явц 98 хувьтай байна

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ. Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явц 98 хувьтай байгаа бөгөөд нисэх буудлыг Улаанбаатартай холбох авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр тус улсын компани барьж эхэлсэн байна. Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй нисэх буудлын цогцолборын ажилд Япон, БНСУ, Монголын 50 орчим компанийн 2700 ажилчин оролцжээ. Компаниудын 70 гаруй хувь нь дотоодынх бөгөөд нийт ажилчдын 85 хувь нь монголчууд юм байна. 

сэтгэгдэл үлдээх