Монгол шатарчдын чинсаа

Дэлхийн шатрын холбооноос 2018 оны нэгдүгээр сарын чансааг шинэчлэн гаргаснаар /ФИДЕ-гийн чансаа/ манай улс 177 орнoос дахин 57 дугаар байрт бичигджээ. Сар бүр шинэчлэгддэг уг чансаагаар манай улсын шатарчдын чансааг Олон улсын Их мастер Ц.Батчулуун (2561), эмэгтэй шатарчдын чансааг Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн Олон улсын Их мастер Б.Мөнгөнтуул (2410) нар тэргүүлсээр байна. Дэлхийн шилдэг шатарчин 100 охидын жагсаалтад Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн ОУИМ Д.Номин-Эрдэнэ 2356 чансаагаар найм, ФИДЕ мастер Б.Амина 2256 чансаагаар 46, эмэгтэй олон улсын мастер Ү.Үүрийнтуяа 2216 чансаагаар 60 дугаарт байрт тус тус бичигдсэн байна.

сэтгэгдэл үлдээх