НӨАТ-ын урамшууллыг эхний улиралд багтаан олгоно

Энэ оны эхний улиралд багтааж НӨАТ-ын урамшууллыг татвар төлөгчдөд олгох юм байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэн анхны жил болох 2016 онд төлсөн албан татварын 20 хүртэл хувийн урамшуулал хэлбэрээр 499 700 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг олгосон. Тэгвэл энэ онд  639 мянга гаруй татвар төлөгч иргэнд 60 гаруй тэрбум төгрөгийн урамшууллыг буцаан олгох юм байна.

сэтгэгдэл үлдээх