Оросын цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор довтолжээ

Оросын цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор довтолжээ

Синьхуа агентлагийн мэдээлснээр 5-ны орой Сирийн нутаг дахь  зэвсэгт этгээдүүд ОХУ-аас Сирид суугаа цэргийн Хмаймим, Тартус дахь бааз руу анх  удаа нисгэгчгүй сөнөөгч онгоцоор ширүүн довтолжээ. Тэдгээр нисгэгчгүй онгоцыг  ОХУ-ын цэргүүд заримыг нь сөнөөж, үлдсэнийг нь хяналтдаа авч чадсан тул хүний  амь, эд хөрөнгө хохироогүй гэж 8-нд ОХУ-ын БХЯ мэдэгджээ.  

ОХУ-ын БХЯ 5-нд жижиг хэлбэрийн нисгэгчгүй 13 онгоц  ОХУ-ын цэргийн баазыг зорьж явааг ОХУ-аас Сирид суугаа агаарын цэргийн хяналтын  систем  илрүүлж, 7-г нь сөнөөж, 6-г нь олзолж авсан  гэжээ.

сэтгэгдэл үлдээх