Б.Жаргалсайхан: Д.Загджавыг өмөөрөв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджав Оюутолгой компанийн талаар байр сууриа илэрхийлээд буй. Харин түүний байр суурийг Засгийн газрынх бус хувь хүний бодол нь хэмээн тус яамны сайд Д.Сумъяабазар тайлбарлав. Гэхдээ энэ асуудал дээр олон хүн дэд сайд Д.Загджавыг дэмжиж буйгаа илэрхийлсний дотор Буянгийн Б.Жаргалсайхан байлаа.

Тэрбээр "Оюутолгой зэсийн үйлдвэр байгуулаагүй, хот сүндэрлүүлээгүй, зам тавиагүй. Эрчим хүчээ гадаадаас авч зэсийн орлогоо Хятадын банкаар дамжуулдаг. Оюутолгойн ордыг барьцаанд тавиад дөрвөн тэрбум ам.доллар зээлсэн. Рио Тинтогоос татгалзах ёстой гэж хэлсэн Д.Загджавыг огцруулахаар шийдэв бололтой. У.Хүрэлсүхийн Засгийн газар. Рио Тинто аргагүй хүчтэй байна. Яагаад Рио Тинтог шүүмжилж болдоггүй юм бэ. Ташуурдсан дэд сайд Загджавт хувиасаа талархал илэрхийлье. Зарим улсад үндэстэн дамнасан, цөлмөгч Рио Тинтог хөөгөөд гаргаж байна. Яахав дээ. Монголын эдийн засагт Оюутолгой хувь нэмэр оруулж байгаа нь үнэн. Өгснөөсөө хэдэн мянган зуун хувь илүүг аваад гарчихаж байна. Тэд нохойныхоо эмчилгээний зардлыг хүртэл Оюутолгойн баялагаар төлүүлдэг юм шүү. Өрөвдмөөр ч Засгийн газар бол доо..." хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлжээ.

сэтгэгдэл үлдээх