Бусад нь хүн биш юм уу Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгос Улсад айлчлахдаа Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайг танхимынхаа 2 сайдыг дагуулан малийтал инээсээр эргэж очлоо.   Өвчтэй зовлонтой настнаа асарч тойлох, эргэж тойрох нь хүн ёсны тэр тусмаа Монгол хүний хамгийн сайхан эрхэм чанарыг нэг ч гэлээ  албан ёсны айлчлал хийж буй  гүрэн улсыг төлөөлсөн  Ерөнхий сайд эрхэм Солонгосын эмнэлгээр засгийн газрын гишүүдтэйгээ очиж, улсынхаа өөрийнхөө  чанар чансааг харуулсан болчимгүй үйлдэл гаргалаа.  

 Монгол Улсын  Ерөнхий сайд эрхэм Засгийн Газрын гишүүд  өөрийн улсдаа ингээд явах ёстой болохоос гадаад улсад л лав  биш. Эсвэл манай манай улсын цөөнгүй иргэд алба амины ажлаар тухайн улсад зорчиж яваад осол аваар ч юм уу гэнэтийн зүйл тохиолдоод  эмнэлгийн тусламж дэмжлэг шаардлагатай болчихсон үед айлчлал таарч очлоо гэхэд буруутгах аргагүй л байх. Гэхдээ энэ удаад энэ үйлдлийг яав ч зөвтгөж чадахгүйнээ. Мэдээж хэн нэгэн дагалдагч  нь ийм  ПиАр хийхийг зөвлөсөн бол арай л биш. Шударга байхыг уриалан байж гарч ирсэн Ерөнхий сайд Эрүүл мэнд, нийгмийн даатгал, эмнэлгийн чадварыг шууд навс унагасан үйлдэл хийгээд явж байгаа нь даанч харамсалтай..

Тэгвэл  Монгол улсад гадаадад явж эмчлүүлж чадахгүй өвчтэй хэдэн зуун мянган хүмүүс байгаа. Тэд яах болж байнаа ?  Тэд юуны тулд эрүүл мэндийн даатгалын мөнгө насаараа төлчихөөд  эмнэлгийн тусламж авч чадахгүй  үхэж байгаа вэ? Бусад нь хүн биш юм уу.      

сэтгэгдэл үлдээх