У.Хүрэлсүх: Цалингийн ТАТВАРЫН шатлалыг ЗОГСООЛОО

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд танхимын гишүүдийнхээ хамт 100 хоногийн ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. 

Ерөнхий сайд

"Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна гэж дүгнэж болно. 

2017 онд эдийн засгийн 4 хувийн бодит өсөлт гарсан. Өвөг дээдсийнхээ байгуулсан эртний түүхт улсынхаа хувь заяаг бид дампуурлаар шийдэж болохгүй. Тийм учраас ОУВС-тай хамтран ажиллах сонголт хийсэн. Энэ сонголт зөв байжээ гэдэг нь харагдаж байна. Moody's агентлаг Монголын эдийн засгийг C зэрэглэлээс B зэрэглэл рүү оруулсан. Энэ нь манай эдийн засаг сайжирч байгаагийн нотолгоо. 2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар болсон байна. Цаашид төгрөгийн ханш чангарах төлөв харагдаж байгаа. 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 онд 3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл 19.7 хувиар ашигтай гарсан байна. Малын тоо толгой өссөн. 66.2 сая малтай болж 4.2 саяар нэмэгдсэн байна. 2017 онд бид 27.8 мянган тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн орлого олжээ. 

2017 онд бид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Мөн Чингис бондын 500  сая ам.долларыг төллөө. 

Зүйрлэж хэлбэл сэхээний тасагт байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ. 2018 онд бид эдийн засгийг эмнэлгээс гаргаж гэрт нь авчрах, 2019 онд ажилд нь оруулах хэрэгтэй.

Бид дан ганц уул уурхайг шүтсэнээс болж эдийн засаг түүхий эдийн бүтээгдэхүүн дагаад унадаг. Дээр нь хоёр хөрш болон олон улсын байгууллагуудад нэр хүнд унасан маань бидний зовлон. Бид оношоо тогтоосон тул эмчлэх ёстой. Зовлонгийн шалтгаанаа засаж залруулах нь Шинэ Засгийн газрын бодлого юм. 

Ингэхийн тулд хоёр зүйл дээр анхаарч ажиллана.

Нэгдүгээрт, төрийн албаны санхүүгийн сахилга батыг тогтоох явдал чухал байна. Юуны түрүүнд бид сахилга хариуцлагаа сайжруулах хэрэгтэй. 

Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг зогсоох. Энэ хоёр зорилт бол Засгийн газрын гол зорилт юм".

Монгол хүний хөгжлийн бодлогыг хангах таван зорилтыг хангахад дараах зүйлээр хангах ёстой.

  1. Эрүүл хүнсээр иргэдээ хангах
  2. Эх орноо эрчим хүчээр хангах ёстой
  3. Нефть шатахуунаар хангах ёстой
  4. Мэдээлэл технологийг хөгжүүлэх ёстой
  5. Зам тээвэр
  6. Гадаад харилцааг хөгжүүлэх ёстой

Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэгжүүлэх хамгийн том ажил бол нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж, хүнсний хангамж. 

Бидэнд иргэдээ хүнсээр бүрэн хангах асар их боломж байна.  Хонин толгойд шилжүүлвэл 106 сая малтай гэсэн үг. Дотоодоо хүнсээр хангаж, цаашдаа гадаадад гаргах боломжтой.

Сая малын генетик нөөцийн хуулийг баталлаа. Бид эхний ээлжинд малаа эрүүлжүүлэх ёстой. Монгол хүн өдөртөө 3000 калори авах ёстой. 

Нефть хангамжийн асуудал багагүй шуугиан дэгдээлээ. Цаашдаа бид нефть хангамжаа сайжруулахын тулд дотооддоо нефть хангамжийн талаар ярилаа. Бараг 20 жил ярилаа. Одоо ажил болгох хэрэгтэй. Энэ ажлууд явагдана. Үндэсний нефтийн үйлдвэртэй болъё. Монгол Улсынхаа дотоодын нөөцийг хангах бүрэн боломж байна. 

Бид дотооддоо нефть үйлдвэрлэж чадвал 1 тэрбум ам.доллар Монголд үлдэнэ. Долларын ханш унана. Энэ бол манай улсын амин чухал асуудал.

Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэгжүүлэх хамгийн том ажил бол нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж, хүнсний хангамж. 

2019 оны дөрөвдүгээр сараас эхлээд ахуйн зориулалттай түүхий нүүрс оруулахгүй. Жилийн өмнө хэллээ. Ард иргэд минь бэлтгэлээ сайн хангаарай.

Баруун таван аймгийг авто замтай холбоно. Монгол-ОХУ-БНХАУ эдийн засгийн коридортой холбоотой авто замын ажлыг эхлүүлнэ. Янз янзын ашиг сонирхлын тээг саад гарах юм. Үүнийг би таслан зогсооно. Энэ том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд олон нийтийн байгууллага, тагнуулын оролцоотой хяналтын тогтолцоо бий болгоно. 

УБ-Төмөр замд техникийн шинэчлэл хийнэ. Тавантолгой хөдлөөгүй биш хөдөлж байна. Гэхдээ бид төмөр зам, уурхайн асуудлыг цогцоор нь авч үзнэ. Засгийн газар асуудлаа боловсруулаад Их хуралд өгнө. Одоо бид Тавантолгойгоо ашиглах цаг болсон.

2019 оны дөрөвдүгээр сараас эхлээд ахуйн зориулалттай түүхий нүүрс оруулахгүй. Жилийн өмнө хэллээ. Ард иргэд минь бэлтгэлээ сайн хангаарай. Ингэснээр бид утааг 50 хувь бууруулна. Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулна. 

Хууль гаргана. Ингэж зоригтой шийдэхгүй бол утааны асуудлыг бид 25 жил ярилаа.

ОУВС-тай бид ярилцлаа:

1. Эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээж байна. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд бол эрэгтэй 55, эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарч болно. Тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдэж байсныг гурван сар болголоо. 

2. ХХОАТ-ын дөрвөн шатлалыг зогсоож нэг шатлалтай болголоо. Хуучнаараа үлдэж байна гэж ойлгож болно. Нэгдүгээр сард төлсөн татварыг буцааж олгоно.

 

сэтгэгдэл үлдээх